Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон коронавирусийн халдвар авсан тухай хэдэн хоногийн өмнө дэлхийн хэвлэлүүд мэдээлсэн. Тэгвэл түүний бие сүүлийн хэдэн цагт эрс муудсан тул сэхээн амьдруулах тасагт шилжүүлж, амьсгалын аппарат залгасан байна.

55 настай Борис Жонсоны ажил үүргийг түр хугацаанд Гадаад хэргийн сайд Доминик Рааб гүйцэтгэхээр болж буй гэнэ.

Борис Жонсоныг өнгөрсөн ням гаригт Гэгээн Фомын эмнэлэгт хэвтүүлэхэд “Бие сайн, сэргэлэн цовоо байна” хэмээн мэдэгдэж байсан юм.

Р.Гэгээ