Бид тоймлоё, Та унш

2019.08.23 Баасан                           24°C  2,673.17  Эд эдлэл, идээ ундаа олдоно

Чухлыг тоймлоё 


Бороонд эвдэрсэн нийслэлийн замууд

Усархаг бороо, үерийн улмаас  Нарны зам, Үйлдвэр комбинат, 3, 4-р хороолол, Гурвалжингийн гүүр, 22-ын товчоо, Бөмбөгөр худалдааны төв, Гандан, Хархорин, Зурагт, Баянхошуу, Дарь-Эх зэрэг газарт нийт 104 зам эвдрээд
байна. Үүнээс болж түгжрэл үүсэж, жолооч нар нүх тойрохын тулд дүрэм зөрчиж байгаа гэнэ.

Яагаад зам эвдрээд байна вэ? 
Ус зайлуулах хоолой хангалтгүй байгаатай холбоотой. Албаныхан хэлэхдээ УБ-ын замын 85-90% нь ус зайлуулах хоолойтой ч манай улсад ус зайлуулах хоолойн тогтсон стандарт байхгүй гэсэн юм. Учир нь газрын гадаргын налуу, өндөржилт зэргээс шалтгаалж ус зайлуулах хоолойг өөр өөрөөр хийдэг байна.

Усанбаатараас Утаанбаатар руу… 
Ус зайлуулах хоолойн асуудлаас болж иргэд Усанбаатарт уртын харайлтаар хичээллэж зуныг үдлээ. Тун удахгүй утаатай өдрүүд эхэлж, Монголчууд маскаа зүүх цаг ойртож байна. Нүүрс хориглосноор энэ өвөл утаа 50% буурна гэж байгаа ч шахмал түлшний нөөцлөлт хангалтгүй буюу 600 мянган тн түлш нөөцлөхөөс 200 мянган тн-г нөөцлөөд байна.


Бүлэглэн дээрэм хийдэг залуусыг баривчиллаа

Баривчлагдсан залуус 17-29 настай байсан ба тэд согтууруулах ундаа хэрэглэсэн, ганцаараа явж буй охид эмэгтэйчүүдийг зодож, дээрэмддэг байжээ. Мөн зарим нь өмнө нь хулгай, дээрэм, залилан зэрэг 12 удаагийн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон байна. Иймд иргэд архидан согтуурч, шөнө оройн цагаар ганцаараа явахгүй байхыг ЦЕГ-аас анхаарууллаа.


Шахмал түлшний картаа аваарай 

Шахмал түлш худалдаж авахад ашиглах Сайн смарт картын хэвлэлт энэ сард дуусна гэж албаныхан мэдэгдлээ. Сайн смарт картыг харьяа хороогоор дамжуулан айл өрх бүрт үнэгүй тараах юм. Иргэд 1 картаар 3 тн түлш худалдан авах эрхтэй ба картаа гэрээт борлуулагчийн апп-д уншуулж, түлшээ худалдан авна.


Хятад Америкт хориг тавина 

Хятадын ЗГ-аас Тайвань руу зэвсэг худалдаалсан Америкийн компанид хориг тавина гэж мэдэгдлээ. Учир нь Тайваньтай хийх зэвсгийн наймаагаа зогсоохыг Америкт сануулсан ч 8/20-нд $8 тэрбумын 66 ширхэг байлдааны онгоц худалдах гэрээг баталсан юм. Америкийн уг үйлдэл тусгаар байдалд нь сөргөөр нөлөөлнө гэж Хятадын тал үзсэн ба шаардлагатай тохиолдолд Тайванийг цэргийн хүчээр өөрсдөдөө нэгтгэхэд бэлэн гэжээ.


Хонг Конгийн жагсаалыг гадны улсууд дэмжлээ 

Хоёр сар гаруйн хугацаанд үргэлжилж буй Хонг Конгийн жагсаалыг Канад, Америк, Франц, Австрали, Английн иргэд дэмжиж жагслаа. Мөн Сингапурын Хонг Конгийн их сургуулиудтай хамтарсан хөтөлбөрөө түр зогсоож, оюутнуудаа нутагт нь авчрахаар боллоо. Хонг Конгийн жагсаалын улмаас $500 тэрбумын хохирол учраад байна. Жагсагчид Бээжингээс томилсон дарга Кэрри Лам огцорч, ардчилал, эрх чөлөөг иргэдэд олгохыг шаардаж байгаа юм.

Таны сонорт


Image result for study icon 1-р ангид элсэгчдийн дахин бүртгэл дуусахад 7 хоног үлдлээ.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал  


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр