Бид тоймлоё, Та унш

2018.07.26 Пүрэв                                         29°C   2,463.02  Эд мал арвидна


Өнөөдөр болох үйл явдал

  • Дэлхийн энх тайвны өдөр
  • Авга, нагацын өдөр

Чухлыг тоймлоё


Facebook Хятадад салбараа нээнэ

Тус улсад Facebook 2009 оноос хойш хориотой байгаа ч Марк Зукерберг салбараа нээх эрх авчээ. Шинэ оффис Хятадын Ханжоу хотод $30 саяын хөрөнгөөр босох гэнэ.

Яагаад хориглов?

Шинжаан Уйгарын нутагт Хятад, Уйгар үндэстний хооронд 2009 онд хүчтэй бослого гарч, 197 хүн амиа алдсан юм. Энэ үеэр Шинжааны тусгаар тогтнолыг дэмжигчид Facebook-ийг ашигласнаар Хятадад тус нийгмийн сүлжээг хоригложээ.

Зукерберг ахин дахин оролдсоор...

Тэр 2015 oнд Бээжинд оффисоо нээх зөвшөөрөл авсан ч удалгүй буцаагдсан юм. Тэгвэл энэ удаад Хятадад оффисоо нээх нь тодорхой болсон бололтой. Удахгүй Хятадын олон сая хүн Facebook-т хүч түрэн орж магадгүй болох нь ээ.


У.Хүрэлсүхийн туслах АТГ-т саатуулагджээ

ЕС-ын туслах байсан МИАТ-ын дэд захирал Н.Энхбаатарыг авлига, албан тушаалын хэргээр баривчилжээ. Гэвч ₮600 саяын авлига авч үйлдэл дээрээ баригдсан гэх мэдээлэл худлаа гэлээ. Энэ нь АТГ-ын даргыг ЕС дуудаж “ажлаа хийж чадахгүй байна, ажлаа өг” гэсэнтэй холбоотой гэх бор шувуу нисэж эхэлжээ.


7 сая еврогийн аппарат усанд автжээ

ХСҮТ-ийн подволд байсан туяа эмчилгээний аппаратын суурин хэсэг 7/10-ны борооноор усанд автжээ. Одоогоор хохиролын хэмжээг тогтоогоогүй ба урд талын зам нь ус зайлуулах хоолойгүйн улмаас подволд ус оржээ. Уг нь эмнэлгийн гадна тохижилтыг саяхан хийсэн ч хүлээж авсан улсын комисс ажлаа муу хийснээс ийм байдалд хүрсэн гэж салбарын сайд хэллээ.


Грект ойн түймэр гарч 76 хүн амиа алджээ

Афин хотоос 30 км-т орших Мати тосгон түймэрт автаж 160 гаруй хүн шархдан, 76 хүн амь үрэгдсэн ба олон хүн сураггүй болжээ. Мөн 1000 орчим байшин, 300 машин шатсан байна. Түймэр шөнө гарч 700 гаруй иргэн далай руу зугтсан байна. Түймрийг орон байрны хулгайчид тавьсан байх магадлалтай ба унтраах ажилд Европын орнууд тусалж байна.

Таны сонорт


 Оксфордын их сургуулиас санал болгож буй англи хэл сурах 6 аппликейшн.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр