Бид тоймлоё, Та унш

2018.05.28 Даваа                                                   22°C    2,405.95  Эд мал арвидна


Өнөөдөр

  • Ажлын байрны аюулгүй байдал, эрүүл ахуйн өдөр
  • Юунаас ч айхгүй байх өдөр

Чухлыг тоймлоё


Н.Төгсцогтын босоо ялалт

Боксын чансаа ахиулах тэмцээнд 10 дахь тоглолтоо Төгсцогт Бямба гарагт хийж накуатаар өрсөлдөгчөө яллаа. Мэргэжлийн боксын рингенд нэг ч ялагдал хүлээгээгүй байгаа Төгсцогтын дэлхийн аваргын бүсийн төлөө тоглох боломж нь нэмэгдсээр байна.

Түүний өрсөлдөгч хэн байв?

Колумбын тамирчин Оскар Эскандон. Тэрээр бүсийн төлөө тоглож байсан асар туршлагатай, нэр хүндтэй тамирчин бөгөөд Төгсцогтыг рингэн дээр амархан буулгаж авах тухайгаа ярилцлагадаа хэлж байжээ.

10 ялалтын 9 нь накуат

Америкд болж буй чансаа ахиулах тэмцээний 9 тоглолтод Төгсцогт накуатаар өрсөлдөгчөө буулган авсан нь аргагүй л босоо амжилт, босоо ялалт юм даа. Түүний дараагийн тоглолтын тов хараахан гараагүй байна.


Цэцийн шинэ гишүүдийг эргүүлэн татах магадлалтай

Үндсэн хуулийг сахиулж, ямар ч эрх мэдэлтэнд хуулийн хариуцлага хүлээлгэх чадалтай байгууллага бол Үндсэн хуулийн цэц. Үүний бараг тал гишүүдийг буюу 4-ийг нь өнгөрсөн долоо хоногт УИХ томилсон юм. Тэгвэл Монголын урдаа барьдаг хуульчид цуглан эдгээр 4 бол Цэцийн гишүүн байх шаардлага хангаагүй хэмээн ярилцжээ. Уг 4 гишүүнийг эргүүлэн татах асуудлаар хуульчид Цэцэд хандахаар ажиллаж байна.


Samsung Apple-д торгууль төлнө

Хоёр компанийн хоорондох оюуны өмчийн маргаан анх 2011 онд эхэлсэн бөгөөд Apple-н утасны хавтгай дэлгэц, дугуйрсан өнцөг, цэсний харагдах байдал зэргийг Samsung хулгайлсан гэжээ. Шүүхийн анхны шийдвэр Apple-н талд гарч, $1 тэрбумыг төл гэсэн ч үүнийг Samsung хүлээн зөвшөөрөлгүй өдийг хүртэл шүүхдэлцсэн юм. Шүүхийн эцсийн шийдвэрээр Samsung Apple-д $539 саяыг төл гэлээ.


Хойд солонгосын Трамптай уулзах хүсэл нь хэвээр

Трамп Ким Жон Унтай 6/12-нд Сингапурт уулзахгүй гэдгээ мэдэгдсэний дараа Хойд Солонгосын албаны хүн ‘Бид хэзээд уулзахад бэлэн’ гэж хариу мэдэгдлээ. Үүнээс гадна Хойд Солонгос цөмийн зэвсгийн туршилтын талбайгаа ОУ-ын сэтгүүлчдийн өмнө дэлбэлж, тэд дахин туршилт хийх шаардлагагүй болсон гэдгээ илэрхийлсэн байна.

Таны Сонорт 


Энэ зуны хувцасны тренд: хуниастай, шоон хээтэй, цацагтай, гялалзсан

 Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр