Бид тоймлоё, Та унш

2019.09.20 Баасан                                                     20°C  2,669.02  Өвчин ирнэ

Чухлыг тоймлоё 


Анхаар! Бохир буудлууд 

НМХГ-аас 90 зочид буудал, 39 дэн буудалд шалгалт хийхэд 90% нь шаардлага хангаагүй байна. Мөн аяга, цагаан хэрэглэл, алчуур зэргээс гэдэсний халдварт савханцар нян илэрчээ. Тус нянгаар халдварласан тохиолдолд шээсний суваг, өндгөвч, төмсөгний үрэвсэл, цус багадалт, нуруу нугас үрэвсэл зэрэг хүндрэл үүсэх магадлалтай байна.

Дэн буудлын эрүүл ахуй 0%

Дээрх ААН-ийн 49% нь цагаан хэрэглэл, нүүр гарын алчуурыг угаадаггүй, хугацаа нь дууссан бүтээгдэхүүнээр үйлчилж байжээ. Тухайлбал, Бишрэлт, Сэлбэ плаза 2, Вэнзөү зочид буудал хугацаа дууссан бүтээгдэхүүнээр үйлчилсэн байна.

Ямар арга хэмжээ авсан бэ? 
Нийт ₮28.6 саяар торгож, 34 дэн буудлын тусгай зөвшөөрлийг цуцлах саналыг Нийслэлийн аялал жуулчлалын газарт хүргүүлсэн. Учир нь зочид буудал эрхлэх зөвшөөрлийг Аялал, жуулчлалын газраас олгодог ба УБ-т 400 гаруй зочид буудал байна.


Сайн картаар харьяа дүүргээсээ л түлш авна

Учир нь түлш худалдан авахдаа картаа гэрээт борлуулагчийн апп-д уншуулах ба харьяа дүүргээс бусад газар картыг уншихгүй юм. Тус карт нь төлбөрийн хэрэгсэл биш бөгөөд 1 өрх хэр их шахмал түлш хэрэглэж байгааг хянах зорилготой байна. Нэг картаар 3 тн түлш авах эрхтэй ба эрх дууссан тохиолдолд Тавантолгой түлш ХХК-д хандан сэргээлгэх юм.


Муу дүн авсан эмийн сангууд 

НМХГ-аас 95 эмийн сан, эм ханган нийлүүлэх байгууллагад шалгалт хийж, 400-аад зөрчил илрүүллээ. Тодруулбал, улсын бүртгэлд бүртгэгдээгүй эм худалдсан, эм найруулах шаардлага хангаагүй, хадгалалтын горим зөрчсөн, мэргэжлийн бус хүн ажиллуулсан зэрэг зөрчил илэрсэн байна. Улмаар Монос УБ, Монгол эм импекс, Ай Ви Ко, Бүжифарм зэрэг 42 эмийн сангийн тусгай зөвшөөрлийг цуцлах саналыг НЭМГ-т хүргүүллээ. Мөн Монос УБ, Тавин-ус, Азифармын Бичил, Оригмаг эмийн сангийн зэрэглэлийг бууруулахаар болов.


Энэтхэгт электрон тамхийг хориглолоо 

Электрон тамхи нь залуусын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаа учир үйлдвэрлэл, импорт, худалдаанд хориг тавилаа. Хоригийг зөрчвөл 3 хүртэлх жилийн ял оноох ба хоригт жирийн тамхи хамааралгүй юм. Энэтхэгт 100 сая гаруй хүн тамхи татдаг ба жилд 900 мянган хүн тамхинаас болж нас бардаг байна. Гэвч хүн ам ихтэй учир электрон тамхи зах зээлд эрэлт ихтэй байдаг юм.


Трампын шинэ туслах 

Үндэсний аюулгүй байдлын зөвлөх асан Жон Болтоны халааг хуульч Роберт О’Брейнд авлаа. О’Брейн гадаад бодлогын талаар туршлага багатай ба Трамп түүнийг 7 сард Шведэд танхайн хэргээр баривчлагдсан реппер A$AP Рокигийн хэрэг дээр томилсон ч суллуулж чадаагүй юм. Харин Болтон 1982 оноос Цагаан ордонд ажиллаж байгаа ба Трампын гадаад бодлоготой санал зөрөлддөг гэх шалтгаанаар 7 сард халагджээ.

Таны сонорт


Image result for bus icon Амралтын өдрүүдэд 7 буудал чиглэлийн автобусны маршрутад өөрчлөлт орно.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал    


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр