Коронавирусийн голомт болж байгаа орнуудын нэг Бразилд өнгөрсөн хоногт Ковид-19-ийн халдвар авсан 1179 хүн нас баржээ. Энэ нь цар тахал дэгдсэн үеэс хойших хугацаанд хоног тус бүрээр нас баралтын тоог гаргахад хамгийн өндөр үзүүлэлт боллоо. Тус улсад Ковид-19-ийн халдвар алдвар авсан нийт 271 мянга 628 тохиолдол бүртгэгдэж, 17 мянга 871 хүн нас бараад байна. Бразилын Эрүүл мэндийн яам коронавирусийн халдвар авсан хүмүүст Хумхаа өвчний эсрэг үйлчилгээтэй эмийг өнөөдрөөс эхлэн улс даяар хэрэглэх зөвшөөрөл эмнэлгийн байгууллагуудад олгосноо мэдэгдлээ. Дэлхийн анагаахын шинжлэх ухааны эрдэмтэд Ковид-19-ийн эсрэг хэрэглэх маш сайн эм, вакциныг гаргаж авахаар шамдан ажиллаж байгаа ч  одоогоор үр дүн нь баталгаажсан нэгийг ч гаргаж авч чадаагүй. Ийм учраас аргагүй эрхэнд Бразилд Хумхаа өвчний вирусийг коронавирусийнхтэй ойролцоо төрөл зүйл байж болох таамаглалд үндэслэн уг эмийг хэрэглэхээр шийдвэрлэжээ.

Эх сурвалж: udriintoim.mn