“Известия” сонины уншигчдын сонирхсон асуултад жүжигчин Сергей Безруков хариулжээ. Асуулт хариултын үеэр 20 жилийн өмнө бүтээсэн гэмт хэргийн сэдэвтэй олон ангит кино “Бригад”-ыг дахин үргэлжлүүлэн бүтээх эсэх тухай түүнээс асуухад ийм хариулт хэлсэн байна.
“Үгүй дээ, “Бригад”-д үргэлжлэл байхгүй. Гэхдээ залхсандаа биш шүү. Би одоо 47 нас хүрчихээд урьдын адил Саша Белов чигээрээ л байх юм уу? “Бригад”-ыг үргэлжлүүлэх гэх хэрэггүй. Эхний тэр сайхан сэтгэгдэлд толбо суулгаад яах гэсэн юм.
Би 27 настайдаа Саша Белов хэмээх “загалмайлсан эцэг”-т тоглосон. Бусад олон загалмайлсан эцгүүдээс хавьгүй залуудаа тоглосон юм шүү. Түүндээ ч их огшиж, бардамнаж явлаа” хэмээн Сергей Безруков өгүүлжээ.
Р.Гэгээ