Бид тоймлоё, Та унш

2019.10.24 Пүрэв                                       1°C  2,684.35  Жаргал үргэлжид ирнэ

Чухлыг тоймлоё 


Бурхан багшийн их дүйчин өдрөөр амрах уу? 

Хуулийн төслийг байнгын хороо дэмжсэн ба энэ 7 хоногт УИХ-аас эцсийн шийдвэрийг гаргана. Хууль санаачилсан гишүүд сүсэгтэн олны хүсэлтийн дагуу хуулийн төслийг боловсруулсан гэсэн бол зарим гишүүд Монголчуудын амралт хэтэрхий их байна гэсэн юм.

Бүх нийтээр тэмдэглэх нь ямар тустай гэж?
Хууль санаачилсан гишүүдийн хэлснээр их дүйчин өдрөөр хүмүүс буян, нүглээ дэнсэлж, архи уухгүй, гэр бүлийн хүчирхийллийг тэвчих гэнэ. Гэвч бүх нийтээр амрах өдрүүдээр гэмт хэргийн дуудлага нэмэгддэг ба Март 8-нд 400 гаруй гэр бүлийн хүчирхийллийн дуудлага ирж, цагаан сараар 756 хүн эрүүлжүүлэгджээ.

Будда, христ, мусульман… 
Улсын хэмжээнд 364 сүм, хийд байгаагийн 134 буддынх ба нийт хүн амын 38.6% нь шашингүй, 3% нь мусульман, 2.9% нь бөө, 2.1% нь христийн шашинтай байна. Манай улс 8 баярын өдөртэй бөгөөд нийт 14 хоног бүх нийтээр амардаг юм.


Хар шороо олборлохыг хориглов 

2023 он хүртэл УБ-с хар шороо олборлохыг хориглож, цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламжийн ажилд лаг болон органик гаралтай бордоог ашиглахаар боллоо. Учир нь УБ-ын хөрсний 13.6% нь доройтсон ба хар шороо маш удаан хугацааны дараа нөхөгддөг байна.


Утаагүй, хэмнэлттэй автобус

УБ-Налайхын чиглэлд 10/29-с анх удаа байгалийн шингэрүүлсэн хийн хөдөлгүүртэй 6 автобус үйлчлэхээр боллоо. Тус автобус нь 45 хүний суудалтай ба агаарын бохирдол үүсгэхгүй, эдийн засагт хэмнэлттэй байна. 


Сирийн хилийг Туркийн мэдэлд шилжүүллээ

Сирийн хилийн 32 км газраас Курдын дайчдыг 150 цагийн дотор гаргах гэрээг 10/22-нд Эрдоган, Путин нар байгууллаа. Улмаар Сирийн хил дагуу Орос, Туркийн хамтарсан цэрэг харуулд гарах гэнэ. Ийнхүү Сирийн хилийг Курдын эзэмшлээс гаргаснаас 3.6 сая дүрвэгчийг нутаг буцаана гэж Туркийн тал үзжээ. 


Даралтны эмийг унтахаасаа өмнө уугаарай

Ингэснээр зүрхний шигдээс, цус харвалт, зүрх судасны өвчнөөс сэргийлдэг болохыг эрдэмтэд тогтоожээ. Мөн бөөрний үйл ажиллагаа сайжирч, холестрины хэмжээ буурдаг байна. Учир нь унтаж байхад цусны даралтыг зохицуулдаг дааврын систем сайжирдаг гэнэ.

Таны сонорт


Image result for ears iconХүүхдийн чихийг цоолоход анхаарах зүйлс.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал    


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр