Бид тоймлоё, Та унш

2019.10.31 Пүрэв                            12°C 2,692.43 Бие эрхтний хүч сайжирна

Чухлыг тоймлоё 


Мөнгө угаасан гэх Хятадын 1000 иргэн 

Амар, Кентавр, Юнион, Ориентал зочид буудалд байрлаж цахим гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй Хятадын 1000 иргэнийг илрүүллээ. Одоогоор 800-аад хүнийг баривчилсан ба Хятад иргэдээс Монголын симтэй 10 мянган гар утас, өндөр хүчин чадалтай 1000 орчим компьютер илэрсэн байна.

Тэд яаж Монголд орж ирэв? 
Аялал жуулчлал, бизнесийн визээр 8 сараас хойш 20-30-раа хил нэвтэрч орж ирсэн. Хэргийг зохион байгуулсан Монголын 1, Хятадын 4 иргэнийг саатуулсан ба тэд криптовалют олборлосон байх магадлалтай гэж зарим эх сурвалж мэдээлжээ.

Хятадын крипто олборлогчид хяналт сул улсыг зорьдог 

Учир нь Хятадын ЗГ крипто олборлолтод хориг тавина гэж мэдэгдсэн учир олборлогчид хяналт багатай улс руу явах болжээ. Криптог өндөр хүчин чадалтай компьютер, их хэмжээний эрчим хүчний тусламжтай олборлодог ба өчигдрийн байдлаар 1 биткойн ₮24.8 саятай тэнцэж байна.


Шөнийн тог үнэгүй

Гэр хорооллын 116 мянган өрхийн шөнийн тарифыг 11/1-с тэглэлээ. Гэхдээ 220В-той айлын цахилгааны хэрэглээ 700кВт-с, 380-тай өрхийнх 1500 кВт-с хэтэрвэл 50% хөнгөлөх юм. Мөн 10 мянгаас дээш хүнтэй аймаг, сумын цахилгааныг 50% хөнгөлөх ба иргэд хөнгөлөлт эдлэхийн тулд 2 төрлийн тоолууртай байх шаардлагатай.


Бохир гүзээ 

Дундговь аймгийн хогийн цэгээс малын гүзээ түүж, УБ руу тээвэрлэж байсныг илрүүллээ. Гүзээ, зүрх зэрэг нь бусад дайвар бүтээгдэхүүнээс өндөр үнээр зарагддаг ба малын гаралтай бүтээгдэхүүнийг хувь хүний гар дээрээс худалдаж авахгүй байхыг анхааруулж байна.


Их Британий парламентын сонгууль 12/12-нд болно

Ийнхүү сонгуулийг анх удаа өвөл явуулахаар болсон ба ЕС Борис Жонсоны нам уг сонгуулиар олонх болох шаардлагатай юм. Учир нь түүний нам ялснаар Их Британи 1/31-нд ЕХ-оос гэрээгүй гарах боломжтой болно. Гэрээгүй гарвал хил, аюулгүй байдал, ОУ-ын худалдаанд нь томоохон өөрчлөлт гарах эрсдэлтэй ба гэрээ хийвэл ЕХ-нд төлбөр төлөх юм.

Таны сонорт


Image result for macbook icon MacBook Pro болон Air загварын ялгаа.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал    


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр