Бид тоймлоё, Та унш

2020.01.30 Пүрэв                                              Image result for sun snow icon -11°C 2,750.80 Эд, мал арвижна

Чухлыг тоймлоё 


Сурагчдын зуны амралт 6/1-с эхэлнэ 

Коронавирустэй холбоотойгоор 3/2-ыг хүртэл хөл хорио тогтоосон ч сурагчдын зуны амралт хойшлохгүй гэж Ё.Баатарбилэг сайд мэдэгдлээ. Мөн хөл хорио тогтоосон хугацааны цалинг багш нарт бүрэн олгоно гэв. 

Тэгээд хичээлийг яаж нөхөх вэ?

Цахим хичээлийг Даваа гарагаас эхлүүлнэ. Түүнчлэн 4-р сар хүртэл ЕБС 6 өдрөөр буюу Бямба гарагт хичээллэхээс гадна 3-р улирлын амралтаас 7 хоногийг хассан юм. 

Цахим хичээлийн тухай: 

Нийт 18 телевизээр 402 удаагийн 6357 минутын 40 хичээл орно. Өдөрт 2-4 хичээлийг 10-20 минут заах юм. Цахим хичээлийг дамжуулах телевизийг энд дарж үзнэ үү.


Ханиад илүү аюултай байна 

Улсын хэмжээнд ханиад, томуугийн дэгдэлт 14.2%-тай байна. Иймд амин дэмтэй хүнс хэрэглэж, дулаан хувцаслан, хүүхдийг гадуур авч явахгүй байхыг зөвлөлөө. Өчигдрийн байдлаар Монголд коронавирус бүртгэгдээгүй ба 132 хүн нас барж, 6098 хүн өвчлөөд байна. 


НӨАТ-ын буцаалтыг эхний улиралд багтаан олгоно

Энэ онд 911 мянган иргэнд ₮146.1 тэрбумын НӨАТ-ын буцаалт олгох ба 996 иргэний мэдээллийг шалгаж байна. Эдгээр иргэдийн зарим нь өдөрт 8000 гаруй баримт бүртгүүлсэн байгаа ба Татварын ерөнхий газарт хандан асуудлаа шийдвэрлүүлснээр буцаан олголтоо бүрэн авах боломжтой. 


Моллэйг Иранчууд харамлав

Жүдоч Саид Моллэйг Монголын нэр дээр барилдуулахыг Ираны тал эсэргүүцэж ОУ-н арбитрын шүүхэд гомдол гаргалаа. Учир нь, тэрээр манай улсын нэр дээр барилдах зөвшөөрлийг Иранаас авах ёстой байсан гэнэ. Улмаар Токиогийн олимпоос өмнө нэр дээр нь барилдахыг Иран анхааруулсан байна. Моллэй нь дүрвэгчдийн багийн нэр дээр барилдаж байгаад 12-р сард Монголын иргэн болсон юм. 


Коронавирусийн вакцин гаргалаа

Уханьд коронавирусээр өвчилсөн иргэдэд зориулсан 1000 ортой эмнэлгийг 2 хоногт барьж, ашиглалтад орууллаа. Мөн Хонг Конгийн эрдэмтэд коронавирусийн вакцин гаргасан ба эхлээд амьтад дээр туршина. Түүнчлэн Австрали, Хятадын эрдэмтэд коронавирусийг зохиомлоор бүтээсэн бөгөөд эмчлэх аргыг олоход ашиглахаар боллоо. 

Таны сонорт


Маргаашаас хүйтний эрч чангарна. 

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал    


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр