Зам тээврийн ослын улмаас жилд 50 гаруй хүүхэд энддэг гэх стастистик тоо бий. Тухайлбал, энэ долоо хоногийн байдлаар л гэхэд Замын цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст 16 бага насны хүүхэд осолд өртсөн гэсэн дуудлага иржээ.

Үүний шалтгаан нь бага насны хүүхэд намхан нуруутай, хариу үйлдэл үзүүлэх чадвар дутмаг, эмзэг зорчигч гэдгийг мэргэжилтнүүд хэлж байгаа юм.

Энэ оны эхний улирлын байдлаар улсын хэмжээнд хүүхэд өртсөн 150 осол үйлдэгдэж, 3 хүүхэд эндэж, 139 хүүхэд гэмтсэн бөгөөд эдгээрийн 84 хувь нь 0-14 насныхан байгааг Замын цагдаагийн албанаас мэдээлж байгаа юм.

Хүүхэд зам тээврийн осолд өртөж буй гол шалтгаанууд нь:

  1. Аюултай эцэг эх, асран хамаалагч
  2. Аюултай сургуулийн орчин
  3. Аюултай зам
  4. Аюултай тээвэрлэлт
  5. Аюултай гудамж зэрэг юм.

Тиймээс эцэг эхчүүд хүүхдэдээ замын хөдөлгөөнд оролцох зөв дадал суулгаж, бага насны  хүүхдэдээ хараа хяналт тавих, жолооч нар  замын хөдөлгөөндөө соёлтой оролцож, хүүхдэд зам тавьж өгөх, сургууль орчмын бүсээр хурдтай явахгүй байх нь ослын шалгааныг бууруулах юм.