Үндсэн хуулийн Цэцийн хоёр гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусаад нэг жил  орчимж боллоо. 2013 оны арванхоёрдугаар сарын 26-нд Д.Солонго, Ш.Цогтоо нарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилж байлаа. Улсын дээд шүүхийн саналаар томилогдсон Д.Солонго, Ш.Цогтоо нарын бүрэн эрхийн хугацаа 2019 оны арванхоёрдугаар сарын 26-нд дууссан. Цэцийн гишүүнийг нэг удаа улираан томилж болдог байсан ч 2016 онд Үндсэн хуулийн Цэцийн тухай тухай хуульд өөрчлөлт оруулахдаа улираан томилох зохицуулалтыг хассан юм. Тиймээс Д.Солонго, Ш.Цогтоо нар Цэцийн гишүүнээс чөлөөлөгдөх нь нэгэнт тодорхой болсон гэсэн үг. Тэдний оронд хэнийг томилуулахаа Улсын Дээд шүүх гишүүдийнхээ олонхийн саналыг үндэслэн шийдвэрлэх учиртай. Гэвч Дээд шүүх одоо болтол энэ тухай саналаа УИХ-д ирүүлээгүй байна.

Эх сурвалж:www.udriintoim.mn  М.Өнөр