Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн үүсч байгуулагдсаны түүхт 40 жилийн ой 2017 оны 10 дугаар сарын 05-08-ны өдрүүдэд тохиох юм.

Ойн баярыг тохиолдуулан Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын Гал унтраах техникийн олон төрөлт спортын холбооны клубуудын дунд Өмнөд бүсийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулна.

Мөн энэ үеэр Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын хамт олны санаачлагаар барьж ашиглалтад оруулсан “Аврагч” спорт заалны нээлтийг хийх юм.

Гал унтраах техникийн олон төрөлт спорт холбооны “Клуб”-уудын хоёр дах удаагийн аварга шалгаруулах тэмцээнд Улаанбаатар бүсийн “Ган дуулга”, Зүүн бүсийн “Шонхор”, Хойд бүсийн “Алтангадас”, төвийн бүсийн “Од”, баруун бүсийн “Алтайн бүргэд” клубын 2017 оны бүсийн аварга шалгаруулах тэмцээний эхний байрт шалгарсан нийт 46 тамирчин, урилгаар Улаанбаатар “Ган дуулга” клубын Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн баг тамирчид, Хууль сахиулах их сургуулийн Онцгой байдлын сургуулийн баг, Залуучуудын шигшээ багийн тамирчид оролцоно гэж Баянхонгор аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.