Ням гарагт буюу маргааш нийслэлийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд дугуйн парад, бүх насныхны уулын дугуйн тэмцээн, Экстрем Трэйлийн УАШТ зэргийг сонирхогчдын болон мэргэжлийн тамирчдын дунд зохион явуулна.

Дугуйн өдөр- 2018 арга хэмжээг НЗДТГ, биеийн тамир, Спортын хороо, Монголын дугуйн холбоо зэрэг байгууллагууд хамтран зохиох юм.

Дугуйн парад маргааш 09:30-10:30 цагийн хооронд болох бөгөөд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн Гэрэлт хөшөөтэй талбайгаас - Их тэнгэрийн ам – Маршалын гүүр – Скай резорт гэсэн маршрутаар явагдана.

Парадад дугуй унах чадвартай, бусад дугуйчдын хөдөлгөөнд саад учруулахгүй насанд хүрэгчид болон 13-аас доош насны хүүхдүүд эцэг, эхийн хамт оролцож болох юм.

Гэхдээ моторт болон зайгаар ажилладгаас бусад төрлийн дугуйгаар оролцож болох гэнэ. Мөн дугуйн тормос, бусад эд ангиуд нь бүрэн ажиллагаатай байх шаардлагатай ба шаардлага хангаагүй тохиолдолд оролцуулахгүй болохыг анхаарууллаа.

Энэхүү арга хэмжээ нь биеийн тамир, спортыг хөгжүүлж, иргэдэд эрүүл аж төрөх дадал олгох, бүх нийтийн оролцоог нэмэгдүүлэх, унадаг дугуйн ач холбогдлыг сурталчлан таниулах зэрэг олон талын ач холбогдолтойг зохион байгуулагчид онцолсон юм.

Дашрамд дурдахад, 2014 оноос хойш Улаанбаатар марафоны үеэр дугуйн парад зохиож эхэлсэн ба анх 500 гаруй хүн оролцдог байсан бол энэ жил 2000 гаруй хүн оролцжээ.

Мөн Монголын дугуйн холбооны мэдээлж буйгаар нийслэлд 100 мянга гаруй иргэн дугуйтай байгаагаас 15 мянга орчим нь дугуйг идэвхтэй хэрэглэдэг байна.

СОНИРХОГЧДЫН БОЛОН МЭРГЭЖЛИЙН ТАМИРЧДЫН ТЭМЦЭЭН

Оролцогчдын бүртгэл, дугаар олголт: Тэмцээнүүдэд оролцох иргэд, тамирчдын бүртгэлийг 2018 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 10:30-11:00 цагийн хооронд Скай резортод бүртгэнэ. Бүртгүүлэх хүүхдүүд төрсний гэрчилгээний лавлагаа /ТҮЦ машинаас/, иргэд ба тамирчид иргэний үнэмлэхтэйгээ ирж бүртгүүлнэ.

СОНИРХОГЧИД БОЛОН МЭРГЭЖЛИЙН ТАМИРЧДЫН

ГАРААНЫ ХУВААРЬ, ЗАЙ:

1-р гараа 11:00 цагт

/46-с дээш ЭМ/ + /56-с дээш ЭР/ + /Элит 13-14 нас ЭМ/ + /Сонирхогч 13-16 нас ЭР/

4 км /2 км-ийн тойрогт 2 тойрог/

2-р гараа 11:30 цагт

/Сонирхогч 46-55 нас ЭР/ + /56-с дээш ЭР/ + /Элит 13-14 нас ЭР/ + /Сонирхогч 36-45 нас ЭМ/

6 км /2 км-ийн тойрогт 3 тойрог/

3-р гараа 12:00 цагт

/Элит 15-16 нас ЭМ/ + /Элит 17-с дээш ЭМ/ + /Сон-гч 17-35 нас ЭМ/ + /Сон-гч 36-45 нас ЭР/

8 км /2 км-ийн тойрогт 4 тойрог/

4-р гараа 13:00 цагт

/Сонирхогч 17-35 нас ЭР/ + /Элит 15-16 нас ЭР/ + /Сонирхогч - 1/

12 км /2 км-ийн тойрогт 6 тойрог/

5-р гараа 14:00 цагт

/Элит 17-18 нас ЭР/ + /Элит 19-с дээш нас ЭР/

16 км /2 км-ийн тойрогт 8 тойрог/

Жич: Оролцох тамирчдын бүртгэлээс хамааран гарааны ангилалыг өөрчлөх магадлалтайг  анхааруулж байна.

“Дугуйн өдөр” бүх нийтийн өдөрлөгийн шагнал урамшуулал:

Сонирхогчдын дугуйн тэмцээн болон Монголын дугуйн холбооны лицензтэй тамирчдын тэмцээнд нас тус бүрт эмэгтэй, эрэгтэй төрөлд эхний 3 байр эзэлсэн тамирчдыгмедаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар, 4-5 дугаар байр эзэлсэн тамирчдыг өргөмжлөл, дурсгалын зүйлээр шагнаж урамшуулна.

Анхааруулах зүйл:

Дугуйн парад болон дугуйн тэмцээнүүдэдоролцогчид нь заавартай сайн танилцсан байх, заавал хамгаалалтын дуулга буюу касктай байх шаардлагатай.