10. Грийнч зул сарыг хулгайлсан нь

Доктор Сүйсийн энэхүү адал явдалт кино нь зохиолдоо өгүүлдэг шигээ шүлэглэсэн хэсгүүдээс бүтсэн гайхалтай бүтээл юм. Волвины ард иргэдээс зул сарыг хулгайлах зорилготой Грийнч түүний зүрх сэтгэлийг өөрчлөх даалгавартай Синди Лоу хэмээх охинтой уулзсанаар бүх зүйл өөрчлөгдөнө.

Image result for Dr. Seuss’ How the Grinch Stole Christmas movie

  1. Санта Клаус

Сантад итгэхээ больсон ч бай энэхүү кино хүүхэд насны дурсамжийг тань сэргээх болно. Зул сарын орой санамсаргүйгээр Сантагийн аминд хүрсэн Скот Калвин баярыг бусниулахгүйн тулд үлдсэн бэлгийг тараах хэрэгтэй болдог ч удалгүй өөрөө Санта болох ёстой гэдгээ ойлгоно. Гэвч эхлээд өөрийгөө жинхэнэ Санта гэдгийг гэр бүлийнхэндээ итгүүлэх хэрэг гарна.

Image result for The Santa Clause” (1994)

  1. Скрүүчд

Чарлес Дикены “Зул сарын дуулал” туужаас сэдэвлэсэн тус бүтээл нь хайртай эмэгтэй, ажилчдынхаа талаар огт санаа тавьдаггүй телевизийн захирлын талаар өгүүлнэ. Билл Мурригийн тоглосон энэхүү кино нь хошигнол, уянгын өнгө аясыг хослууснаараа сэдэв нэгт бүтээлүүдээсээ ялгаатай юм. Сайхан сэтгэлт зул сарын сүнсний тухай туужийн алдарт ишлэлгүйгээр уг бүтээлийг төсөөлөх аргагүй.

Image result for Scrooged” (1988)

  1. Элф

Сантагийн элф 190 см өндөртэй байвал ямар вэ? Хойд туйлд ажилладаг элф Бадди өөрийгөө хүн гэдгээ олж мэдэн төрсөн эцгээ хайхаар замд гарч буйгаар киноны үйл явдал эхэлдэг. Хөгжилтэй хэдий ч сэтгэл догдлуулсан энэхүү бүтээл зардлаасаа зургаа дахин их орлого олж ихээхэн амжилтыг олсон ажээ.

Related image

  1. Гэртээ ганцаараа

Хүүхэд бүр эцэг эхийнхээ хяналтаас ангид байхыг хүсдэг. Харин энэ үйл явдал найман настай Кевин Маккалистерт тохиолдоно. Зул сарын амралтаар гэрийнхнээсээ хоцорч үлдсэн Кевин гэрийг нь ухахыг оролдох хулгайчидтай тэмцэнэ. Ухаалаг арга заль хэрэглэн гэрээ хамгаалсны эцэст тэрээр гэрийнхэнтэй уулздаг. Сэтгэл хөдөлгөм төгсгөлтэй энэхүү бүтээл хамгийн их орлого олсон инээмдийн киноны нэг болж чадсан юм.

Image result for “Home Alone” (1990)

  1. Үндэсний шогчийн зул сарын амралт

Үндэсний шогч аль хэдийн алдартай цуврал байсан ч Жон Хюьгес энэхүү зул сарын бүтээлийг бичсэнээр улам алдартай болгож чадсан юм. Грисволдын гэр бүлийн ээлжит адал явдалд Кларк гэрийнхэнтэйгээ хамгийн сайхан зул сарын баярыг тэмдэглэх гэж хичээж байгаа талаар гардаг. Мэдээж тэр үргэлж бүтэлгүйтдэг ч энэ удаад зул сарыг хэрхэн тэмдэглэхдээ гол нь биш гэр бүлтэйгээ хамт байх нь чухал гэдгийг ойлгож авдаг.

Related image

  1. 34-р гудамжин дахь гайхамшиг

Бүх дэлгүүрийн Санта Крис Крингл шиг байх хэрэгтэй. Бяцхан Сусен Волкер Кринглтэй уулзсаныхаа дараа түүнийг жинхэнэ Санта Клаус гэж итгэнэ. Бяцхан охины үйлдэл хуулийнханд сэжиг төрүүлж Крисийг баривчилна. Ингээд тэрээр шүүгчдэд өөрийгөө жинхэнэ гэгээн Николас хэмээн итгүүлэх хэрэгтэй болно. Жил бүрийн зул сарын үеэр энэхүү кино боломжгүй зүйл байхгүй гэдгийг бидэнд сануулдаг билээ.

Image result for “Miracle on 34th Street” (1947)

  1. Зул сарын дуулал

Дикины алдарт тууж олон арван хувилбараар дэлгэцнээ амилсан хэдий ч энэхүү 1938 оны кино хамгийн шилдэг хувилбарын нэг юм. Гурван зул сарын сүнстэй уулзсаныхаа дараа харамч Эбенизер Скрүүж өөрийнхөө алдааг ойлгож авдаг. Зул сарын өдөр тэрээр ямар ч харамч хүн өөрчлөгддөг гэдгийг баталж баяр хөөрөөр дүүрэн хүн болон өөрчлөгдсөн байдаг.

Image result for A Christmas Carol” (1938)

  1. Зул сарын түүх

Энэхүү өсвөр үеийнхний тухай зул сарын кино нь гэр бүлийн онцгүй цугларалтын тухай өгүүлдэг. Найман настай Ралпи хүүгийн хүссэн бэлэг тоглоомон буу байсан ч хүмүүс  түүнийг нүдээ сохолчихож магадгүй гээд авч өгөхөөс татгалзана. Хүүгийн хүсэл биелэх шинжгүй ч гэр бүлээ гэх сэтгэлийг нь киноноос олж харж болно. Баярын өдрүүдэд цэнхэр дэлгэцээр байнга гардаг тус бүтээл яалтачгүй заавал үзэх киноны нэг юм. 

Image result for : “A Christmas Story” (1983)

  1. Амьдрал сайхан

 

 

Жорж Бейли Зул сарын орой амиа хорлохыг завдаж буй үзэгдлээр кино эхэлдэг. Гэтэл гэнэт сахиусан түүнийг зогсоох бөгөөд Жоржид амьдрал түүнгүйгээр ямар байх байсныг харуулдаг. Ккиноны гол утга санаа нь хоёр дахь боломж, үйлийн үрийн тухай өгүүлдэг юм.

Image result for “It’s a Wonderful Life” (1946)

Эх сурвалж: Watchmojo