Бид тоймлоё, Та унш

2019.10.30 Лхагва                       12°C  2,690.29  Эд мал баялаг төгөлдөр болно

Чухлыг тоймлоё 


iPhone 5 хэрэглэгчид үйлдлийн системээ шинэчлээрэй

Хэрэв iPhone 5, 4S, iPad мини 1, iPad 4-тэй хүмүүс 11/3-с өмнө үйлдлийн системээ iOS 10.3.4 болгон шинэчлэхгүй бол App Store, и-мэйл, хайлтын систем, iCloud зэрэг апп ажиллахгүй гэнэ. Шинэчлэхдээ утсаа компьютертой холбох шаардлагатай юм.

Яагаад заавал шинэчлэх шаардлагатай гэж? 

GPS буюу байршил тогтоох хиймэл дагуулын багтаамж нь дүүрч, өөрийгөө Reset хийхээр болсон. Тиймээс дээрх загварууд үйлдлийн системээ шинэчлэхгүй бол Reset хийсний дараагаас тус апп-ууд ажиллахгүй юм.

Шинэчлэл хийх тухай, 

Шинэ хувилбарыг суулгахын тулд Settings->General->Software Update хэсэгт нэвтэрч, iOS 10.3.4-г суулгана. iPhone 5 нь 2012/9 сард худалдаанд гарсан ба нийт 70 сая хувь борлуулагдсан байна.


Бөмбөлөг хөөргөсөн анхны улс  

Чингисийн талбайгаас 380 хүний нэр, сурагчдын шилдэг бүтээл бүхий 3 сансрын бөмбөлөгийг хөөргөлөө. Бөмбөлөг 38 мянган метр өндөрт хүрэх ба хөөрөх явцдаа УБ-ын агаарын чанарыг хэмжинэ. Мөн зорьсон цэгтээ хүрмэгцээ ЕБС-ийн сурагчийн шилдэг бүтээлийн тусламжтайгаар морзоор Монгол гэж дохио өгөх юм.


Б.Амархүүд 2 жилийн ял оноолоо

Тэрээр 9/20-нд машиндаа хар тамхи хадгалж байгаад баривчлагдсан ба шүүхээс сэтгэцэд нөлөөлөх эм бодисыг хэрэглэх зорилгогүйгээр хадгалсан, бэлтгэсэн гэх зүйлээр яллалаа. Б.Амархүү шүүх хуралд 2 өмгөөлөгчтэй оролцсон бөгөөд давж заалдах эрхтэй юм.


Оросын хакерууд Олимпыг онилсон уу?

Майкрософт компаний мэдээлснээр тийм. Оросын ЗГ-тай холбоотой хакерууд ОУ-ын спортын байгууллагуудад кибер халдлага үйлдэх аюултай байгаа гэнэ. Тэд 9/16-аас хойш ОУ-ын спортын 16 байгууллагад кибер халдлага үйлдсэн байна. Хакерууд и-мэйл илгээх, нууц үг тайлах, вирус тараах зэрэг аргыг ашигладаг байна.


Нойрны дутагдалд өртдөг мэргэжил

Эрдэмтдийн тогтоосноор цагдаа, гал унтраагч, цэрэг, эмч, сувилагч, ачааны машины жолооч, үйлдвэрийн ажилтнууд нойрны дутагдалд хамгийн их ордог байна. Нойрны дутагдалтай ажилтан алдаа их гаргадаг учир стресс бууруулах, нойрны зөв дуршилтай болгох сургалт явуулахыг ажил олгогчдод зөвлөжээ. Мөн унтахаасаа өмнө ном унших, бясалгал болон дасгал хийх нь тустай.

Таны сонорт


1 нас хүрээгүй хүүхдийг дэртэй унтуулах нь эрсдэлтэй.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал    


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр