МҮБХ-ны 2017 оны Их эе хурлаас сонгогдсон Цэцдийн зөвлөлийн 67 гишүүний хурал аравдугаар сарын 24-нд болохоор товлогдсон. Гэвч энэ өдрийн хуралд 26 гишүүн ирж ирц хүрээгүйн улмаас ирцийг бүрдүүлж өчигдөр/10.25/ дахин хуралдахаар хойшлуулсан. Өчигдөр/10.25/ Цэцдийн зөвлөлийн хуралд 14 гишүүн ирж, ирц дахин хүрээгүй тул хуралдсангүй. Аравдугаар сарын 24-ний хуралд Х.Баянмөнх дархан аварга, А.Сүхбат дархан аварга, С.Мөнхбат улсын аварга Б.Гантогтох нарын гишүүд ирсэн. Харин өчигдөр буюу аравдугаар сарын 25-ны хуралд Х.Баянмөнх, Б.Гантогтох , О.Одгэрэл нарын 14 гишүүн ирсэн байна.  Мөн нэг хэсэг нь  өнгөрсөн Баасан гаригт хуралдаж, допингийн талаар хэлэлцсэн аж. Тэдний дунд допингийг хүлээн зөвшөөрөх талаар ярьж буй нэг хэсэг байгаа бол үүнтэй хатуу тэмцэж, допинг хэрэглэсэн гэх 38 бөхийн нэрсийг ил болгохыг шаардаж буй нэг хэсэг бий гэнэ.  Ямартай ч  их эе нь дахин хуралдаж чадсангүй.  Тэдний талцал дахин эхлэв бололтой.

 Эх сурвалж:www.udriintoim.mn  М.Өнөр