ЖДҮ-ийн зээл олгоход эрх үүргээ урвуулан ашигласан эхнэрийнх нь компани зээл авсан зэрэг үндэслэлээр ХХААХҮЯ-ны сайд асан Х.Батзориг тэргүүтэй УИХ-ын гишүүд, төрийн албан тушаалтныг АТГ-аас шалгаж байгаа юм.

Тэгвэл Даваа гарагт Прокуророос Б.Батзоригийг УИХ-ын гишүүний бүрэн эрхээс түдгэлзүүлэх саналыг УИХ-ын даргад хүргүүлсэн. Хуулийн дагуу Прокурорын саналыг 48 цагийн дотор хэлэлцэх ёстой бөгөөд энэ асуудлыг МАН бүлэг хэлэлцэж дэмжсэнгүй.

Энэ талаар МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа “Прокуророос ирүүлсэн санал гишүүнийг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх үндэслэлгүй хэмээн гишүүд үзсэн” гэв.

Мөн тэрээр Б.Батзоригийг хууль хяналтын байгууллагад шалгуулж гэм буруутай нь тогтоогдвол уг асуудлыг дахин авч хэлэлцэнэ гэлээ. Мөн өнөөдрийн чуулганаар Б.Батзоригийг ХХААХҮЯ-ны сайдын албан тушаалаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэж дэмжсэн юм.