Парламент өөрсдийн баталсан хуулийнхаа хөлд ороогдож, гишүүд үгээ хэлж байна. УИХ-ын чуулганаар ҮХЦ-ийн УИХ-аар 2020 оны 1 дүгээр сард баталсан Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн Дагаж мөрдөх журмын тухай хуульд орсон авлига албан тушаалын хэрэгт холбогдон шалгагдаж байгаа болон шийдвэр гарсан хүнийг сэргээн шалгах тогтолцоо нь Үндсэн хуулийг зөрчсөн хэмээн үзэж 12 дугаар дүгнэлтийг хэлэлцэж байгаа юм.

Гишүүдийн олонх нь энэ хуулийг эсэргүүцэж байна. Чухам ямар гаргалгаа байж болох талаар тэд таг гацаж байна. Энэ тухай УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Онолын үүднээс Цэцийн дүгнэлт зөв. Гэвч шударга ёсны зарчмын үүднээс авлига авсан хүмүүсээс яаж хөрөнгө мөнгийг гаргаж авах вэ. Үүнийг нэг мөр болгохгүй бол шударга ёс тогтооно гээд цагаан захтны хэрэг овоо шийдээд эхэлж байтал таг зогсох нь. Үүний гарцыг олох хэрэгтэй. Парламент хуулийг аль нэг тал руу гул татаж шийдвэр гаргаж байсны хортой үр дагавар энэ. Хамгийн гол нь шударга ёсны зарчмаа хадгалж үлдэх ёстой. Түвэгтэй зүйл боллоо доо, гишүүд минь” гэж байна.

Эх сурвалж: Udriintoim.mn Г.НЯМ