Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.4 дүгээр зүйлийн 1 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 22.1-3 дахь хэсэг /Улс төрд нөлөө бүхий этгээд бусдад давуу байдал олгох/-т заасан гэмт хэрэгт /Улсын Их Хурлын гишүүн асан/ Б.Ундармаад холбогдуулан 2020 оны 05 дугаар сарын 24-ний өдөр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.

Улс  төрд нөлөө бүхий этгээд нийтийн албан тушаалтан болох Б.Ундармаа нь Монгол Улсын Их хурлын гишүүний бүрэн эрхийг хэрэгжүүлэх явцдаа Монгол Улсын Их хурлын гишүүний албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод урвуулан ашиглаж, Монгол Улсын Их хурлын гишүүн Б.Батзориг, Хүнс Хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдаар ажиллаж байхдаа Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн А-147 дугаар тушаалаар “Доктор мэйк” ХХК-д 800.000.000 /найман зуун сая/ төгрөгийн зээл олгох шийдвэр гаргахдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон үйлдэлд хамтран оролцсон.

Зургаан хавтас бүхий Эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авсан. Урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан 1 удаа хойшилсон байна. Урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 09:00 цагт товлогдсон байна. Яллагдагч Б.Ундармаад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байна.

Эх сурвалж: udriintoim.mn