Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ  /02.16/  ХӨСҮТ-д ажиллаж, вакциныг хүлээн авах, хадгалах бэлэн байдалтай танилцжээ. УОК-ын мэдээлснээр энэ сарын 23-наас бүх нийтийг вакцинжуулах ажил эхэлнэ. Ингэхдээ долоон үе шаттайгаар хүн амыг вакцинжуулах юм. Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ вакцин хүлээн авах, хадгалах бэлэн байдалтай танилцах үеэрээ “Коронавирусын эсрэг вакцин татаж авах ажлыг өнөөдөр эхлүүлнэ. Тээвэрлэлт, хадгалалтад мэргэжлийн хяналтын байгууллагаас нарийн хяналт тавих юм.  Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд  вакцины хамгийн эхний тунг хийлгэж  энэхүү вакциныг аюулгүй гэдгийн баталгаа болж, нийт ард иргэдээ вакциндаа товлолын дагуу идэвхитэй хамрагдахыг уриална" гэлээ.

 

Эх сурвалж:www.udriintoim.mn, М.Өнөр