Дэлхийн алдарт дотуур хувцасны Викториа Секрет шоуны тайзнаа өдгөө 16 сахиусан тэнгэр алхаж байгаа. Сахиусан тэнгэр гэдэг нь Викториа Секреттэй гэрээ байгуулсан тус брэндийн албан ёсны модель юм.

Бехати Принслу, Кэндис Свейнпол зэрэг сахиусан тэнгэрүүд 10 гаруй жил Викториа Секреттэй хамтарч ажиллаж байгаа ба өнгөрсөн жил Адриана Лима тус шоуны тайзыг орхижээ. Харин хамгийн сүүлд Леоми Андерсон, Барбара Палвин нар сахиусан тэнгэрийн гэрээ байгуулсан юм.

Ингээд бүх цаг үеийн сахиусан тэнгэрүүдийн анхны гарааг сонирхуулъя.

Адриана Лима

Тэрээр 1999 онд Викториа Секретийн моделиор ажиллаж эхэлсэн бөгөөд 2002 онд сахиусан тэнгэр болсон юм.

Adriana Lima wore two different looks when she made her Victoria's Secret Fashion Show debut in 1999.

Бехати Принслу

Тэрээр 2007 онд шоуны тайзнаа гарч 2009 онд гэрээ байгуулсан юм. Принслу гурван жил завсарлага авсны эцэст энэ жил тайзнаа эргэн иржээ.

Behati Prinsloo sported a green bra and red plaid shorts when she joined the show in 2007.

Кэндис Свейнпол

Тэрээр 2007 онд загвар өмсөгчөөр орж 2010 оноос сахиусан тэнгэрээр ажиллаж эхэлжээ.

Candice Swanepoel was also cast for the first time in 2007.

Элса Хоск

Хоск 2011 онд Викториа Секретд орж дөрвөн жилийн дараа сахиусан тэнгэр болжээ. Мөн тэрээр энэ жилийн шоуны нэг сая долларын үнэтэй Мөрөөдлийн хөхөвчийг зүүсэн байна.

Elsa Hosk wore a casual neon ensemble by Pink for her debut in 2011.

Жасмин Тукес

Тэрээр 2011 онд шоуны гараагаа эхлүүлж 2015 оны 15 шинэ сахиусан тэнгэрийн нэгээр сонгогджээ.

Jasmine Tookes donned a floral look at her first Victoria's Secret Fashion Show in 2012.

Лаис Риберо

Тэрээр 2010 оноос хойш 2012 оноос бусад бүх шоунд оролцсон бөгөөд 2015 онд гэрээ байгуулжээ.

Lais Ribeiro stepped out in two outfits when she was cast for the first time in 2010.

Лили Олдридж

Тэрээр 2009 онд Викториа Секретийн гараагаа эхлүүлж дараа жил нь сахиусан тэнгэрийн далавчаа зүүжээ. Олдридж одоогоор жирэмсэн байгаа бөгөөд энэ жилийн шоунд оролцоогүй юм.

Lily Aldridge's debut ensemble in the 2009 Victoria's Secret Fashion Show featured a shimmery sweater with an open back.

Марта Хант

Хант 2013 онд шоунд ажиллаж эхэлсэн бөгөөд 2015 онд сахиусан тэнгэр болжээ.Martha Hunt wore yellow lingerie, strappy knee-high heels, and blue wings during her first show in 2013.

Стелла Максуэлл

Тэрээр 2014 онд моделиор орж 2015 оноос гэрээт загвар өмсөгч болжээ.

Stella Maxwell walked the runway in two pastel-colored looks at her first show in 2014.

Тайлор Хилл

Хилл 2014 оноос Викториа Секретийн тайзнаа алхаж эхэлсэн бөгөөд дараа жил нь сахиусан тэнгэрүүдтэй нэгдсэн байна.

Taylor Hill wore pajamas during her first appearance in the runway event.

Эх сурвалж: Insider