Манай хойд хөршийн Ерөнхийлөгч В.Путин өчигдөр коронавирус туссан хүмүүсийг эмчилж байгаа Хүн эмнэлэгт очлоо. Тус эмнэлэг нь нийслэл Москва хотын захын Комунарка дүүрэгт байрладаг аж. Хамгаалалтын хувцаг, баг, амны хаалт өмссөн тэрбээр тусгай эмнэлгийн дарга  Денис Проценко болон нийт ажилтанд талархал илэрхийлэх далимд коронавирус өвчний тархалтыг зогсоох бүх хувилбар бэлтгэхийг ОХУ-ын төрийн дээд, дунд, анхан шатны бүх удирдах дарга нарт уриаллаа. Ташрамд дурдахад, манай өмнөд хөршийн дарга Си Жиньпин 3-р сарын 10-нд коронавирусийн анхны голомт Ухань хотод очиж нийт олонд сэтгэл санааны тайвшрал үзүүлэх оролдлого хийсэн билээ. Харин одоо манай Ерөнхийлөгч өөрийн улсын ХӨСҮТ-д очих, ийм алхам хийх ээлж ирлээ.