Бага насны хүүхэд бэлгийн хүчирхийлэлд удаан хугацааны туршид байсан хэргийг цагдаа нар илрүүлэн шалгаж эхэлжээ. Энэ хэргийг гадаад улсын иргэн үйлдсэн гэх мэдээлэл байна.

Тодруулбал, Баянгол дүүрагт амьдардаг 12 настай охин бэлгийн хүчирхийлэлд өртсөн байжээ. Энэ хэргийг шалгах явцад холбогдогч нь хойд эцэг болох Австрали улсын 49 настай иргэн байгааг тогтоожээ. Гэмт этгээд  охиныг 2014 оноос хойш бэлгийн хүчирхийлэлд байлгасан гэж цагдаа нар үзэж байгаа аж.

Эх сурвалж: udriintoim.mn