Бид тоймлоё, Та унш

2020.03.24 Мягмар                             -4°C  2,771  Эрлэг лугаа учирна

Чухлыг тоймлоё 


Гадаад улсад 190 мянга орчим монгол иргэн оршин сууж байна

Тэдний олонх нь эх орондоо ирэх сонирхолтой байгаа юм.  Гэвч ГХЯ-наас цар тахлын улмаас дэлхийн улс орнууд хязгаарлалтын арга хэмжээгээ чангатгаж, хилийн хоригууд тавьж байгаагаас Монгол Улсын иргэд эх орондоо ирэх боломж нь хумигдсаар байгааг өчигдөр мэдэгдлээ.  Монгол Улсын Засгийн газраас мөн 14 хоногийн хугацаанд чартер нислэг явуулахгүй гэж мэдэгдсэн билээ.

Энэ талаарх зарим албаны хүний мэдэгдэл!

Тухайлбал,  ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг "Чартер нислэг хийх эсэх нь шийдэгдээгүй байна. Гадаад улс руу чартер нислэгээр явах хүсэлтэй иргэд өргөдлөө Гадаад харилцааны яам, Улсын онцгой комисс эсвэл МИАТ ТӨХК-д гаргах шаардлагагүй. Хэрэв нислэг үйлдэхээр болбол тухайн компанидаа энгийн үеийн горимоор тасалбараа худалдан авч болно" гэлээ.

 

Дахиад нэг чухал шийдвэр

1072 хувьцааны ногдол ашгийг тавдугаар сарын 1-ээс олгохоор болсон. Тэгвэл хувьцааны дансаа байнга харилцдаг банкны данстайгаа холбон  ногдол ашгаа авахаар зохицуулалт хийжээ.  1072 хувьцаатай иргэн 90 төгрөгөөр үржүүлэхэд 96480 төгрөгийн ногдол ашиг авна.


Цагааннуурын боомтоор маргаашаас иргэдийг нэвтрүүлэхгүй

Цагаан нуурын боомтоор орж ирж буй иргэдийн тоо нэмэгдэж байна. Үүнийг журамлахын тулд тус боомтоор орж ирэх хөдөлгөөнийг гуравдугаар сарын 23-ны өдрийг дуустал үргэлжлүүлээд үүнээс хойш хаах шийдвэрийн Засгийн газраас гаргасан. Харин ачаа тээвэр хэвийн явагдах юм.


Оросууд Үндсэн хуулиа өөрчлөхийг эсэргүүцэн жагсав

ОХУ-ын зарим хотуудад өнөөдөр  /03.23/ Үндсэн хуулийн өөрчлөлтийг эсэргүүцэн жагсчээ. Оросын хэвлэлүүдэд мэдээлснээр жагсагчид ирэх 2024 оны ерөнхийлөгчийн сонгуульд Владимир Путин дахин нэр дэвших боломжийг олгох заалтыг эсэргүүцжээ. ОХУ-ын нийслэл Москва болон Санк-Петербург хотод коронавирусын халдвараас сэргийлэхийн тулд олон нийтийн үйл ажиллагааг хязгаарласан учраас жагсаал удалгүй цуцлагдсан байна.


Таны Сонорт


bus clip art-н зурган илэрц Автобусанд зорчихдоо хоёр метрийн зайнд зогсох хэрэгтэй

Өдрийн тойм Статистик 


 

Өдрийн тойм Сошиал    


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр