Саудын Араб, Орос болон бусад томоохон газрын тос экспортлогч орны төлөөлөгчид Арабын нэгдсэн Эмират улсад уулзлаа. Энэ үер тэд газрын тосны үнийг буулгахгүйн тулд олборлолтыг хязгаарлах саналтай байгаагаа мэдэгджээ.

Учир нь өнгөрсөн есдүгээр сараас хойш Америкийн WTI газрын тосны үнэ 21 хувиар буурч баррель нь 60 доллар, өргөн хэрэглээний Брент газрын тос баррель нь 10 доллараар унаж 70 орчим долларт хүрээд байгаа юм.

Америкийн Иранд тавьсан эдийн засгийн хориг энэ сарын тавнаас үйлчилж эхэлсэн бөгөөд үүнээс болж Ираны газрын тосны нийлүүлэлт буурсан ч бусад экспортлогч орнууд өнгөрсөн сард энэхүү алдагдлыг нөхөх хэмжээний газрын тос олборлосон гэдгээ мэдэгдсэн юм.

Иймээс ирэх жил хүртэл хангалттай хэмжээний газрын тосны нөөцтэй болсон тул олборлолтоо хязгаарлах саналтай байгаа гэнэ. Үүнтэй холбоотойгоор Саудын Араб ирэх сараас эхлэн өдөрт газрын тосны нийлүүлэлтээ өдрийн 500 мянган баррелиар багасгах гэнэ.

Дэлхийн газрын тосны гол үйлдвэрлэгч орнууд буюу ОПЕК болон Орос зэрэг орны төлөөлөгчид ирэх сард уулзаж 2019 оны газрын тосны нөөцийн талаар хэлэлцэх юм.

Эх сурвалж: NHK, FOX business