Өдрийн Тойм - Чухлыг тоймлоно

Нийгэм

    Гал түймэр унтраах сайн дурын бүлгэм байгуулжээ

    2017-09-05 09:49
    Categories: Нийгэм

    Аймгийн төвөөс алслагдсан сум, суурин газарт гал түймэр гарах, болзошгүй аюул, осол тохиолдоход  200-300 км-ийн холоос аврагчид очиж ажиллахад хугацаа алдаснаас гамшиг, осол, аюулт үзэгдлийн нөхцөл байдал хүндрэн хүний амь нас, эд хөрөнгөнд аюул учрах эрсдэл өндөр болдог.

    Тэгвэл орон нутгийн иргэд өөрсдөө гарын доорхи багаж хэрэгслийг ашиглан галыг шуурхай унтраах, тархахаас урьдчилан сэргийлэх зорилгоор Төв аймгийн Онцгой байдлын газраас олон нийтийн оролцоотой Гал түймэр унтраах багийг аймгийн Улаан Загалмайн хороотой хамтран Батсүмбэр, Жаргалант сумдад тус бүр 15 гишүүнтэйгээр байгуулжээ.

    Гал унтраах сайн дурын багийн гишүүдийг хөдөлмөр хамгааллын хувцас, багаж хэрэгслээр ханган танхимын сургалтад хамрууллаа гэж Төв аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.  

    Ажлын өдрийн тойм мэдээгээ үнэгүй аваарай.

    Share This