Реал Мадрид клубын хамгаалагч Гарет Бэйл зургаан жилийн дараа багаа орхиж Хятадын лигт тоглох магадлалтай байна. Учир нь сүүлийн үед Бэйл, дасгалжуулагч Зинедин Зидан нарын харилцаа тааруу байгаа ба Зидан өчигдөр Байерн Мюнхен клубтэй хийсэн тоглолтод Бэйлийг оролцуулаагүй юм. 

Ийнхүү 3:1 харьцаатайгаар ялагдсаныхаа дараа тэрээр Бэйлийг хурдан Реал Мадридыг орхиосой гэж хүсэж байгаа гэжээ. Зиданыг ингэж хэлсэн нь гутамшиг гэж Бэйлийн агент Жонатан Барнетт хэлсэн байна. 

Бэйл өмнө нь клубээ орхих бодолгүй байгаа гэсэн ч энэ долоо хоногт багтан Реал Мадридыг орхиж магадгүй юм. 

Зидан Бэйлийг зарж Манчестер Юнайтедаас Рол Погбаг авна гэж ажиглагчид үзэж байна. 

Жилийн 17 сая еврогийн цалинтай Бэйлийг Реал Мадрид худалдаж авах шинжгүй байгаа бол Байерн Мюнхен түүнийг өндөр үнээр худалдаж авах боломжгүй юм. Магадгүй Бэйл Тоттенхэм клубтээ буцаж магадгүй ч Хятадын Супер лигүүд Бэйлийн хүссэн цалинг өгч чадахаар байна. Гэвч Хятадын лигийн наймааны цонх энэ сарын 30-нд хаагдах юм.

Бэйлийн Реал Мадридтай хийсэн гэрээ 2022 онд дуусах бөгөөд тэр хүртэл нийт 100 сая еврогийн цалин авах хэдий ч Реал Мадрид түүнийг хямд үнээр худалдах магадлалтай байна.

 Эх сурвалж: CNN, The guardian