Говь-Алтай аймгийн  Тонхил суманд газар хөдөлжээ. Тус сумын Бүс-Уул багийн “Бөөн чулуут” гэдэг газарт өчигдөр өдрийн 11:23 цагт 3.9 магнитутын хүчтэй газар хөдлөлт болжээ.

Тонхил сумын Засаг даргын Тамгын газраас мэдээлснээр иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн, хохирол учраагүй гэж байна.

Говь-Алтай аймагт  гуравдугаар сарын 20-ноос хойш 3,6-5,8 магнитудын хүчтэй газар хөдлөлт хэд хэдэн удаа болж байгаа нь анхаарал татаж байна.

Эх сурвалж: udriintoim.mn