ОБЕГ-аас 21 аймгийн зудын эрсдэлийн тойм судалгааг хийсэн байна.

Зудын аюул хүн ам, нийгэм, эдийн засагт учруулах эрсдэлийг үнэлэхдээ аюул, өртөнги, эмзэг байдал чадавхыг тодорхойлжээ. Ингээд 21 аймаг тус бүрээр үнэлгээ гаргасан байна.

Тойм судалгаагаар Говь-Алтай аймаг 7.01 буюу өндөр эрсдэлтэй, Архангай, Булган, Баянхонгор, Баян-Өлгий, Дархан-Уул, Дорнод, Дундговь, Хэнтий, Ховд, Сүхбаатар, Өвөрхангай, Завхан, Хөвсгөл, Увс, Орхон, Төв, Сэлэнгэ аймгууд дунд эрсдэлтэй, Говьсүмбэр, Өмнөговь, Дорноговь аймгууд бага эрсдэлтэй гэж үнэлэгджээ.