Бид тоймлоё, Та унш

2018.09.05 Лхагва                                9°C   2,473.83  Нүд бүрэлзэн улцайна

Чухлыг тоймлоё


Ажил хаягчдын оронд ажилгүй багш нар ажиллая гэв

Фэйсбүүк группт байгаа ажилгүй 240 гаруй багш “тэдний голсон цалингаар” ажиллахад бэлэн гэлээ.

Шалгалтад тэнцээгүй ч ажиллах хүсэлтэй

Тэд хүүхдээ хараад гэртээ, багшлах эрхийн шалгалтад тэнцээгүй, тэнцсэн ч орон тоо байхгүй гэх шалтгаанаар ажилгүй байгаа гэнэ. Тиймээс нөхцөл байдалд тулгуурлан ажилгүй багш нарт боломж олгохыг хүслээ.

Ажил хаясан багш нар юу гэв?

Ажиллаж үзээгүй байж гоомой мэдэгдэл хийсэн гэв. Тэд шуналдаа баригдсандаа бус цалин нь үнэхээр хүрэлцдэггүй гэнэ.

Тойм

Багш нарын ажил хаялт 3 дахь өдрөө үргэлжилж өчигдрийн байдлаар 41 сургууль ажил хаялаа. Тэд 9 сард багтаан үндсэн цалинг 15%-р нэмж, 2019 оноос 50% нэмэхийг шаардаж байгаа юм. Харин ЗГ энэ их мөнгө улсад байхгүй учир боломжоороо 8-12.5% нэмсэн гэв.


Сэтгүүлч Д.Майцэцэг, гишүүн Д.Мурат нарын шүүх хурал хойшиллоо

Тэдний шүүх хурал Мягмар гарагт товлогдсон ч Д.Майцэцэг шүүгч, прокурор хэтэрхий нэг талыг барьсан гэх шалтгаанаар татгалзлаа. Ийнхүү шүүх хурал 3 дахь удаагаа хойшилж, Ерөнхий шүүгч шүүх хурлыг дахин товлохоор боллоо. Одоогоор дараагийн тов зарлагдаагүй байна.


Монголд спортын өвлийн ордон баригдана

Чех улс өвлийн ордон барих ТЭЗҮ-г хийж, хөрөнгийг шийдэхээр болжээ. Гэхдээ хэзээ баригдаж эхлэх нь тодорхойгүй байна. Манай улс спортын томоохон цогцолбортой ч, өвлийн спортыг хөгжүүлэх, бэлтгэл сургуулилт хангах газаргүй юм. Уг ордон баригдвал цана, тэшүүр зэрэг өвлийн спортынхон бэлтгэл хийх боломжтой болно.


Хятад Африкт $60 тэрбумийн зээл олгоно

Хятадын ЗГ-ын төлөөлөгчид Африкийн 53 орны удирдлагатай 2 өдрийн уулзалт хийж,  эхний өдөр Ши Жинпин Африкийн дэд бүтцийг хөгжүүлэхээр 3 жилийн хугацаанд $60 тэрбумын зээл өгөхөөр боллоо. Энэ нь хүүгүй бөгөөд их өртэй зарим орнуудаас буцаан авахгүй гэнэ. Африк 2000 оноос хойш Хятадаас $130 тэрбумын зээл авчээ.


Энэтхэгт хархны халдвараар 34 хүн нас баржээ

Керала мужид ундны ус үерлэснээс болж “хархны халуурал” өвчин тархлаа. Энэ нь хархнаас нохой, бод малд дамждаг бөгөөд халдвар авсан амьтад үерт олноороо үхжээ. Тиймээс ЗГ үерт нэрвэгдэн бүсэд $84.3 саяын тусламж олгохоор боллоо. Халдварын үед өндөр халуурах, булчин, хэвлийгээр өвдөх, дотор муухайрч бөөлжих шинж тэмдэг илэрдэг байна.

Таны сонорт


Image result for bus icon  Зайсан-Цэцэг төв -11 хороолол чиглэлд шинээр автобус явдаг боллоо.

Сэтгэх цаг


 Зарим сар 31 хоногтой, зарим нь 30 хоногтой бол хэдэн сар 28 хоногтой вэ?

/Өмнөх бодлогын хариу: Жолооч замын хажуугаар алхаж байсан/

Өдрийн тойм Сошиал


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр