Бид тоймлоё, Та унш

2019.01.04 Баасан                                              -18°C   2,648.02  Сүлд тэнэж одно

Чухлыг тоймлоё


Баруун 5 аймаг зудын эрсдэлтэй байна

Увс, Ховд, Завхан, Баян-Өлгий, Говь-Алтай аймаг 20 хүртэлх см-н зузаан цасанд дарагдлаа. Мөн Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 43-48 градус хүрч огцом хүйтэрч байна.

Салбар яам нь сайдгүй хэвээр…

Зуд турхан нүүрлэсэн энэ үед ид ажиллах ёстой ХХААХҮЯ сайдгүйгээр 59 хоног боллоо. Сайд асан Б.Батзоригийн оронд Ч.Улааныг томилохоор болсон ч У.Хүрэлсүх, М.Энхболд нарын тэмцэл төрийн ажлыг бүхэлд гацаагаад байна.

Тойм

Малчдын хотыг харлуулсан 1944 оны бичин жилийн зудаар 9.2 сая мал, 1999-2000 онд 2.4 сая, 2001 онд 3.5 сая мал хорогджээ. Ийнхүү малгүй болсон иргэд амьдрахын эрхээр төв суурин газар бараадсанаар Улаанбаатарт хэт төвлөрөл үүссэн гэж болно. Хэдийгээр хэлж биш хийсэж ирдэг байгалийн гамшгийг зогсоох боломжгүй ч яамны сайдыг нь томилж, зудаас сэргийлэх ажлыг эхлүүлэхсэн.


М.Энхболдыг хуулийн дагуу огцруулна

Ерөнхийлөгч УИХ-ын тухай болон дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл санаачиллаа. Үүнийг ЗГ дэмжсэн ба хуулийн дагуу байнгын хороод хэлэлцэх юм. Хуулийн төсөлд “Гишүүдийн олонх УИХ-ын даргыг огцруулах саналыг УИХ-д албан ёсоор тавибал нэн яаралтай журмаар хэлэлцүүлж, хуулийг баталсан өдрөөс мөрдөнө” гэжээ. Одоогоор 75 гишүүний 40 гаруй нь М.Энхболдыг огцруулах санал гаргаад байна.


Өмнөговьд газар хөдөллөө

Тус аймгийн Номгон суманд 1/2-нд 4.52 магнитудын хүчтэй газар хөдөллөө. Газар хөдлөлтөөс үүдэн ямар нэгэн хохирол учраагүй бөгөөд иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн байна. Сүүлийн үед орон нутагт газар хөдлөх тохиолдол элбэг байгаа ба 10/19-нд Дундговьд, 10/29-нд Баянхонгорт, 7 сард Говь-Алтайд газар хөдөлжээ.


Хятад анх удаа сарны сүүдэртэй талд газардлаа

Чан е-4 гэх робот хөлөг сарны дэлхий рүү хардаггүй хэсэгт газардсан анхны хөлөг боллоо. Хөлөг тэндээс чулуу, шорооны дээж аван дэлхий рүү илгээх юм. Энэ хэсэгт хөрс зузаан байдаг учир олон хонхортой бөгөөд галт уулын лаваас үүссэн хар хүрмэн далайнууд байдаг гэнэ. Сар нь дэлхийг бүтэн тойрохдоо ганц л удаа тэнхлэгээ эргэдэг учир бид сарны зөвхөн 1 талыг хардаг байна.


Гүүглийн ухаалаг цагийг алсаас удирдаг болно

Анх 2015 онд эхэлсэн Соли гэх төслийн хүрээнд цагны дэлгэцэд хүрэлгүй эрхий, долоовор хуруугаа хавсарган үрж алсаас удирдах системийг хөгжүүлж байна. Мөн JBL ухаалаг хөгжмийг алсаас удирдах бөгөөд хөгжим дотор суурилуулсан бичил мэдрэгч нь гарын хөдөлгөөнийг мэдрэх юм. Уг технологи нэвтэрснээр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс ухаалаг цаг хэрэглэхэд илүү хялбар болох гэнэ.

Таны сонорт


Image result for cough icon Хатгалгааны шинж тэмдэг ба урьдчилан сэргийлэх тухай.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр