ҮСХ-ны мэдээлснээр хоёрдугаар сард 3.373 гэмт хэрэг бүртгэгдэж, өмнөх сараас 101 хэргээр буурчээ. Мөн гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн хэрэг 83.2 хувиар буурсан байна. Харин эмэгтэй хүн оролцсон гэмт хэрэг 31.1 хувиар өсжээ.

Гэмт хэргийн улмаас 34.1 тэрбум төгрөгийн хохирол учирч 2.6 тэрбум төгрөгийг нөхөн төлүүлсэн байна. 

Түүнчлэн улсын хэмжээнд нийт нас баралтын 7.2 хувийг тав хүртэлх насныхны эндэгдэл эзэлжээ. 

Харин халдварт өвчнөөр өвчлөгчид 6721 болж, өмнөх оны мөн үеэс 130-аар нэмэгдсэн байна. Үүнд, мөөгөнцрөөр өвчлөгчид 486-аар, тэмбүү 367-оор, трихомониаз 257-оор, гонококкт халдвар 175-аар өссөн нь голлон нөлөөлжээ. 

Харин бэлгийн замаар дамжих халдварын тохиолдол 1327 болж, өмнөх сараас 573-аар буурсан байна.