Их Британийн гүнж Кейт Миддлтон Хатан хааны гэр бүлийн гишүүний хувиар хувцаслалтдаа  хатуу журмыг дагах ёстой байдаг. Хэт үнэтэй болон хэт задгай хувцас өмсөх эрх түүнд байхгүй.

Мөн дотуур хувцасныхаа хэлбэрийг харагдуулж огт болдоггүй журамтай гэнэ. Маш нимгэн хувцасны араас ч хөхөвчний мөр, ар болон трусикийн хэлбэр харагдах ёсгүй тул гүнж чадамгай нуух ёстой болдог ажээ.

Гүнж хэрхэн дотуур хувцасаа олны нүдэнд харагдуулахгүй байж чаддагийн нууцыг хувцасны загвар зохион бүтээгч Микэ Мейер өөрийнхөөрөө таамаглажээ.

Түүний таамаглаж буйгаар бол гадагш гарах бүртээ гүнж цээж болон өгзөг хэсгийнхээ дотуур хувцасны зах, мөр, хэлбэрийг харагдуулахгүйн тулд цээж, гуятай корсет дээр нь өмсдөг гэнэ.

“Ингэснээр хөхөвчний мөр, ар болон дотуур хувцасны хэлбэр үзэгдэхээ больдог. Мөн нимгэхэн хувцасны араас ч ямар дотуур хувцас өмссөн нь харагдах ёсгүй тул биеийн өнгөтэй корсет өмсдөг” гэж Мейер хэлсэн байна.

Р.Гэгээ