Бид тоймлоё, Та унш

2018.07.23 Даваа                                          26°C    2,461.66  Эрхтэн хурц болно


Өнөөдөр болох үйл явдал

  • Эмээ нарын өдөр
  • Ванилтай зайрмагны өдөр

Чухлыг тоймлоё


Харааны бэрхшээлтэй иргэд ажилладаг кофе шоп нээгдлээ

Сafe more нэртэй тус кофе шопыг Солонгосын Siloam харааны бэрхшээлтэй иргэдийн нийгэмлэг, ОУ-ын хамтын ажиллагааны КОЙКА-гийн санхүүжилтээр ХНХЯ-ын байранд нээжээ.

Хичнээн хүн ажилтай болов?  

Одоогоор 60-90%-н харааны бэрхшээлтэй 4 иргэн. Гэхдээ 9 сард дахин нэг кофе шоп нээнэ гэсэн. Тэд 3 удаагийн сургалтаар нийт 16 бариста бэлтгэж, 9-г нь ажлын байраар хангасан байна.

Тойм

Төрөөс харааны бэрхшээлтэй иргэдийг дэмжих, тэдний асран хамгаалагчдад чиглэсэн ажилд жил бүр ₮4 тэрбумыг төсөвлөдөг байна. Гэвч 16.000 харааны бэрхшээлтэй иргэний 4.5% нь л хөдөлмөр эрхэлдэг гэнэ.


Цэцэрлэгт хүрээлэнг цэгцэлнэ

НИТХ, НМХГ хамтран Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд шалгалт хийж, зөвшөөрөлгүй худалдаа эрхлэгчдийг цэгцлэхээр болжээ. Ялангуяа зөвшөөрөлгүй шорлог зардаг хүмүүс олон байдаг ба тавьсан шаардлагыг биелүүлэхгүй жагсаал цуглаан хийж албаныхны биед халдсан тохиолдол гарчээ.


Дарга нарт зам, иргэдэд там

Хүчтэй аадар борооноос үүдэн Дархан-Эрдэнэтийн замын эвдрэл улам ихэссэн байна. Үүнийг эсэргүүцсэн иргэд “Дарханы замыг засах биш шинэчил” гэх зэрэг шаардлагыг тавьж тус чиглэлийн замд жагслаа. Уг нь Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр УБ-Сэлэнгийн замыг шинэчилж, Дарханы замыг засахаар болсон. Өнгөрсөн онд ослын тоогоор Эрдэнэт тэргүүлж, Дархан 3-т бичигджээ.


Трамп Путинг Цагаан ордонд урилаа

Трамп дээд хэмжээний уулзалтыг амжилттай болсон гээд ирэх намар Вашингтонд уулзахыг хүслээ. Тэд дахин уулзвал терроризмыг зогсоох, Израйлд тайван байдал бий болгох, цөмийн зэвсгийн эсрэг арга хэмжээг хэрэгжүүлэх гэнэ. Одоогоор Путин хариу өгөөгүй байна. Харин Трампын шийдвэрийг Америкийн албаныхан шүүмжлэн “Өмнөх уулзалтаар юу ярьснаа хэлсний дараа ахин уулзах хэрэгтэй” гэжээ.


Пак Гён Хэд 8 жилийн хорих ял нэмлээ

Сөүл хотын шүүх Солонгосын ерөнхийлөгч асан Пак Гён Хэд тагнуулын агентлагаас хууль бус хөрөнгө босгосон, 2016 оны парламентын сонгуульд саад хийсэн хэргээр дахин 8 жилийн ял оноолоо. Тэрээр 4 сард авлига авсан хэргээр 24 жилийн ял сонсоод байсан юм.

Таны сонорт


 Герман элчингийн уулзвараас хүнсний 4 хүртэлх замыг 7/31-ийг хүртэл хаалаа.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр