Бид тоймлоё, Та унш

2018.11.05 Даваа                                          -1°C   2,565.74  Хэрүүл тэмцэл ирнэ


Өнөөдөр болох үйл явдал

  • Цунамигаас сэргийлэх өдөр
  • Намын бүлгүүд хуралдана

Чухлыг тоймлоё


Хэт үрэлгэн 2019 оны төсөв батлагдлаа

Чуулганд оролцсон гишүүдийн 90.5% нь дэмжсэнээр ирэх оны төсвийг сөрөг хүчин АН-гүйгээр баталлаа. Төсвийг 11/15 - с өмнө 1+1 зарчмаар батална гэж хуульд заасан бөгөөд АН байсан байгаагүй олонхийн саналаар батлах зарчимтай.

Сайн муу хосолсон төсөв

Асар их шүүмжлэл дагуулсан хэт үрэлгэн төсвөөс агаарын бохирдлыг бууруулах хөрөнгө, Сангийн сайдын багц, Боловсролын сангийн санхүүжилт зэргийг бууруулсан ч УИХ-ын тамгын газрын зардал, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгийг нэмсэн байна.

Мөн 1 гишүүний тойрогтоо зарцуулах хөрөнгийг ₮3 тэрбумаар нэмэгдүүлж ₮8 тэрбум болгож, зураг төсөлгүй 375 барилгад хөрөнгө төсөвлөжээ.

Олонхийн эсрэг цөөнх дугараад нэмэргүй

МАН-ын зарим гишүүд, Ерөнхийлөгч, сөрөг хүчин “хэтэрхий үрэлгэн, хэт өөдрөг төсөөлөлтэй, хамгийн муу төсөв” зэргээр шүүмжилж, улмаар АН ажил хаялт зарлаад ч үр дүн гарсангүй.


Яармагийн давхар гүүр ашиглалтад орлоо

Манай улс түүхэндээ анх удаа 850 м урт давхар гүүрэн байгууламжтай болсноор түгжрэл 30% буурах юм. Өнгөрсөн оны 5 сард шавыг нь тавьсан уг гүүрийг Хятадын ЗГ-ын $30 саяын хөнгөлөлттэй зээлээр Хятадын компани гүйцэтгэн, 100 орчим жилийн баталгаа өглөө. Цаашлаад тохижилт, ногоон байгууламжийн ажил хийгдэнэ.


Махыг аппликейшнээр шалгана

Хүнсэндээ хэрэглэх махныхаа гарал үүсэл, эрүүл ахуйн шаардлага хангасан эсэх, хаана бэлтгэсэн зэрэг бүхий л мэдээллийг Мал эмнэлгийн гэрчилгээний систем апп ашиглан мэдэх боломжтой. Одоогоор Номин, Е-Март зэрэг дэлгүүрт туршилтаар хэрэгжиж, 2019 оноос орон даяар нэвтрүүлэх гэнэ. Тэгэхээр худалдаалагдаж буй бүх мах тун удахгүй бар кодтой болно гэсэн үг. Браво!


Гүүглийн ажилтнууд бэлгийн дарамтыг эсэргүүцэн ажил хаялаа

Америк, Ази, Европ дахь салбарын олон мянган Гүүглийн ажилтнууд ажлын байрны бэлгийн дарамт үзүүлсэн, арьс өнгө, хүйсээр ялгаварласан хүмүүст хариуцлага тооцохыг шаардан ажил хаяжээ. Үүнийг компаний гүйцэтгэх захирал дэмжиж цаашид анхаарч ажиллана гэсэн байна. Тус компани 2016 оноос хойш бэлгийн дарамт үзүүлсэн хэрэгт холбогдсон 48 ажилтнаа халсан ба тэдний 13 нь удирдах албан тушаалтнууд байжээ.


Apple-ын хувьцаа 7%-аар уналаа

Тус компаний албан ёсны худалдаа ирэх саруудад дуусах учир борлуулалт буурах төлөвтэй байгаагаас болж хувьцаа ийнхүү буурчээ. Мөн борлуулалт хэд хэдэн оронд буурсан нь $-ын ханш хэлбэлзэж байгаатай холбоотой гэнэ. Гэвч Apple энэ онд нийт $265.5 тэрбумын орлоготой ажилласан ба $59.5 тэрбумын цэвэр ашиг олжээ.

Таны сонорт


Өнөөдрөөс ихэнх нутгаар хүйтэрнэ.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр