Европын Дани улсын эрх баригчид АстраЗенека вакциныг хэрэглэхээ түр зогсоосон хугацааг үргэлжлүүлэн гурван долоо хоног  буюу дөрөвдүгээр сарын 12-ныг  хүртэл сунгав. Дани улсын Эрүүл мэндийн газрын захирал Сорен Брустрём өнөөдөр /III.25, пүрэв гараг/ хийсэн хэвлэлийн бага хурал дээр АстраЗенека вакциныг хэрэглэхгүй байх хугацааг  сунгасан талаарх шийдвэрээ зарлалаа.

5,8 сая хүн амтай тус улсад Ковид-19-ийн эсрэг дархлаажуулалтыг өнгөрсөн 2020 оны арванхоёрдугаар сарын 27-ноос эхэлж Модерн, Файзер, АстраЗенека гэсэн гурван нэр төрлийн вакциныг иргэддээ хийж байсан. Харин АстраЗенекаг тариулсны дараа цусны бүлэгнэл үүсэх магадлалтай гэсэн болгоомжлолоос үүдэж хоёр долоо хоногийн өмнөөс хэрэглэхээ түр хугацаагаар зогсоож, бусад хоёр вакциныг үргэлжлүүлэн иргэддээ хийж байгаа юм.

Швед-Английн АстраЗенекаг дэлхийн олон улс орон одоогоор хэрэглэж буй хуруу дарам цөөн тооны хэдэн вакцинаас хамгийн чанартайд тооцож байна. ДЭМБ болон Европын эмийн агентлаг хэрэглэх зөвшөөрөл өгч баталгаажуулсан. Гэтэл Дани тэргүүтэй зарим улсын эрх баригчид уг вакциныг эрсдэлтэй байж болзошгүй, тодорхой хугацаанд үр дүнг нь харзная гэж өөрийн орныхоо иргэддээ хэрэглэхээ түр зогсоох шийдвэр гаргасан. График зурагт АстраЗенека вакцинаар дархлаажуулж байгаа явцыг танилцууллаа.

 

Эх сурвалж: udriintoim.mn