Бид тоймлоё, Та унш

2020.03.21 Бямба                               6°C  2,766.69  Жаргал үргэлжид ирнэ

Чухлыг тоймлоё 

УОК-оос 14 хоногийн хугацаанд тусгай үүрийн онгоц нисгэхгүй гэв

Монгол Улс- БНХАУ хоорондын нислэгийг хоёрдугаар сарын 15-наас гуравдугаар сарын 30-ныг хүртэл, Монгол Улс-БНСУ хоорондын нислэгийг гуравдугаар сарын 28-ныг хүртэл, ОХУ, Казахстан, Турк чиглэлийн нислэгийг гуравдугаар сарын 30-ныг хүртэл зогсоосон.  Тэгвэл энэ хугацааг дөрөвдүгээр сарын 30-ныг хүртэл үргэлжлэхээр боллоо. Мөн  14 хоногийн хугацаанд тусгай үүрийн онгоц нисгэж, хилийн чанад дахь иргэдээ авчрахгүй.

 

Өнгөрсөн хугацаанд хэдэн иргэнээ авчирсан бэ?

МИАТ компани нэгдүгээр сарын 31-ны өдөр Улаанбаатар-Ухань-Улаанбаатар чиглэлд нислэг үйлдэж тэндээс 31 иргэнээ авчирсан.  Гуравдугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар-Сөүл чиглэлд 244 иргэн авчирсан. Гуравдугаар сарын 16-нд Улаанбаатар-Токио-Улаанбаатар чиглэлийн нислэгээр 256 иргэнээ авчирсан. Мөн Москва-Берлин чиглэлд нислэг үйлдэж 31 зорчигч авчирсан.Гуравдугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар-Истанбул-Улаанбаатар чиглэлийн нислэгээр 252 зорчигч авчраад байна. Ингээд зайлшгүй шаардлагатай 1024 хүнээ авчраад байна.

 

Энэ талаарх зарим улстөрчдийн мэдэгдэл!

Тухайлбал, сөрөг хүчний дарга С.Эрдэнэ гаднаас иргэдээ авчирч, Монгол Улсын нийтэд нь аюулд оруулж байна гэх утга бүхий мэдэгдэл хийсэн нь цахим орчинд шүүмжлэл дагуулаад байгаа юм.  УОК-ын зүгээс  одоогоор ирээд байгаа 1024 иргэнийхээ эрүүл мэндийн байдлыг харгалзан дараагийн шийдвэрийг гаргах юм байна.


Дахиад нэг чухал шийдвэр

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг сунгасан шийдвэртэй холбоогоор сургууль тарах хугацааг зургадугаар сарын 15, орох хугацааг наймдугаар сарын 15- нд байхаар ярьж байгаа юм.  Мөн энэ жилийн ЭЕШ сонгуулийн дараа явагдана.


ОХУ-д коронавирусын халдвар авсан анхны хүн нас баржээ

Коронавирусээр халдварласан өвчтөн Москвагийн эмнэлэгт нас барсан тухай мэдээллээ. Тэр 79 настай байсан ба чихрийн шижин, атеросклероз, зүрхний титэм судасны өвчин зэрэг олон архаг өвчтэй байжээ. “Нас баралт нь уушгины хатгалгааны улмаас маш ноцтой хордлогын улмаас үүссэн” гэж онцолжээ.


Б.Чинбат, Ц.Сарнай нарын бие сайжирч байгаа гэв

"Sweetymotion” хамтлагийн продюсер, “Никитон” хамтлагийн даралтат хөгжимчин Б.Чинбат, түүний гэргий, дуучин Ц.Сарнай нарын мэс заслын дараах эмчилгээ дуусчээ. Тэд БНСУ-ын Сөүл хотноо элэг шилжүүлэн суулгах хагалгаанд орж, үргэлжлүүлэн эмчилгээ хийлгэж байгаа.

Таны Сонорт 


Орон нутгийн зам хаахгүй, хөдөлгөөн хэвийн үргэлжилнэ.

Өдрийн тойм Статистик 


 

Өдрийн тойм Сошиал    


 

 

 

 

 

 

 

 

Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр