Английн шигшээ болон “Тоттенхэм”-ийн 24 настай хагас хамгаалагч Деле Аллигийн гэрт өнгөрсөн мягмар гаригийн шөнө нүүрэндээ багтай хоёр этгээд дайран орж, 2 сая орчим паундын үнэт зүйлсийг дээрэмдсэн хэрэг гарчээ.

Хэрэг гарах үед Деле Алли гэртээ ах болон найзынхаа хамт мөн тэдний найз бүсгүйчүүд байсан гэнэ. Гэмт этгээдүүд байшингийн арын хаалгаар орж, Деле Аллиг эсэргүүцэл үзүүлэх гэхэд зодсон тул нүүрэнд нь бага зэргийн шарх үлджээ. Гэмт этгээдүүдийг хутгатай байсан гэж мэдүүлсэн байна.

Деле Алли гэрийнхээ ойролцоохь хяналтын камерын бичлэгүүдийг цагдаад өгсөн бөгөөд гэмт этгээдүүдийг эрэн сурвалжилж эхэлжээ.

Р.Гэгээ