Бид тоймлоё, Та унш

2019.06.07 Баасан                            22°C   2,651.04  Бие эрхтний хүч сайжирна

Чухлыг тоймлоё


УБ-ын анхны ухаалаг авто зогсоол маргааш нээгдэнэ

Анхны ухаалаг авто зогсоол УБ-ын хамгийн их түгжрэлтэй байршил болох Гутлын 22 буюу Монтел, Хөрөнгийн биржийн өмнөх зогсоолуудад нээгдэх юм. Тус зогсоол нь ОУ-ын стандартын дагуу тоноглогдсон ба ухаалаг утастай хэн бүхэн ашиглах боломжтой.

Яагаад заавал ухаалаг утас гэж?

Утсандаа UB Parking гэх апп-г суулгаж сул зогсоол байгаа эсэхийг шалгахаас гадна машинаа зогсоолд байх үед нь камераар хянах боломжтой байна. Гэхдээ апп-г цэнэглэх ёстой ба ₮3000-aaс дээш дүнгээр цэнэглэх юм.

Цаг нь ₮1000

Ажлын өдрүүдэд 08:00-20:00 цаг хүртэл ₮1000 төлбөртэй ба 20:00 цагаас хойш болон амралтын өдрүүдэд үнэгүй үйлчилнэ. Энэхүү үйлчилгээний ачаар зогсоол орчмын түгжрэл 30%-р буурна гэж албаныхан үзсэн ба цаашид бусад зогсоолуудад нэвтрүүлэхээр төлөвлөжээ.


Хар тамхи зөөвөрлөсөн дипломатч

Туркийн Истанбул дахь Монголын консулын 2 ажилтан Герман руу 70 кг хар тамхи нэвтрүүлэх гэж байгаад баригджээ. Тэднийг Германд саатуулсан ба 1 нь консулын ажилтан, нөгөө нь жолооч байсан гэнэ. Одоогоор уг хэрэгт холбоотой өөр хүмүүс байгаа эсэхийг ТЕГ-аас шалгаж байгаа бөгөөд тэд Германы хуулиар 2-15 жилийн ял авах магадлалтай юм. Өнгөрсөн онд манай улсын 53 иргэн хар тамхины хэргээр хилийн чанадад саатуулагдсан байна.


King Төгсөөгийн дараагийн тулаан

Мэргэжлийн боксын рингенд 1 ч ялагдалгүй байгаа IBO холбооны аварга Н.Төгсцогт 12 дахь тулаанаа WBC холбооны аварга Гэри Расселтай хийхээр боллоо. Хэрэв Гэри Рассел зөвшөөрвөл тулаан 9-р сард болох юм. Өмнө нь тэднийг тулалдуулахаар болсон ч Гэри Рассел хариу өгөөгүйн улмаас цуцлагдсан ба энэ удаад мөн татгалзвал аваргын бүсийг Н.Төгсцогтод шилжүүлнэ. Эсвэл Гэри Расселаас өөр хүнтэй бүсийн төлөө тулалдах юм.



Хятадад 5G сүлжээг ашиглаж эхэлнэ

Хятадын ЗГ томоохон 3 үүрэн телефоны оператор, 1 кабелын сүлжээний компанид 5G сүлжээг ашиглах зөвшөөрөл олголоо. Мөн 2020 онд Орост 5G сүлжээ нэвтрүүлэх гэрээ байгууллаа. 5G сүлжээ нь өндөр хурдны интернетээс гадна автомат жолоодлоготой машиныг апп-р удирдах боломж олгох юм. Одоогоор Өмнөд Солонгос, Америк, Австрали, Их Британи 5G сүлжээг туршиж эхлээд байна.


Бид өдөр бүр хуванцар иддэг

Хүмүүс хоол, ундаа, агаараар дамжуулан өдөр бүр бичил хуванцар залгидаг гэдгийг Америкийн эрдэмтэд тогтоожээ. Ингэхдээ жилд 74 мянгаас 121 мянган бичил хуванцар залгидаг бол савтай ус хэрэглэдэг хүмүүсийнх 90 мянгаар их байдаг гэнэ. Уг хуванцар нь хүний эд эсэд нэвтрэхүйц жижигхэн ба дархлааны системийн нөлөөнд орж устдаг аж. Гэхдээ энэ нь хүний биед сөрөг нөлөөтэй эсэх нь тодорхойгүй байна.

Таны сонорт


Related image Өнөөдөр БЗД, ХУД, СБД, СХД, Төв аймгийн зарим газраар цахилгаан хязгаарлана.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал


  

Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр