“Оскар”-ын шагналт жүжигчин Леонардо Ди Каприо папараццчид руу уурлах юмуу дайрдаггүй. Харин тэдэнд харагдаж үзэгдэхгүйн тулд зүсээ хувилгахдаа гаргуун нэгэн. Цар тахлын үеэр хүмүүс амны хаалт хэрэглэх болсон нь Ди Каприо шиг нуугдаж явах дуртай хүнд олз болж, нүүрээ бүрэн халхалсан хаалт зүүх болжээ.

Гэлээ ч түүнийг Малибу дахь Nobu ресторанаас гарч явааг папараццчид анзаарч, гэрэл зургийг нь дарсан байна. Хэргийн учир нь түүний найз бүсгүй Камилла Морроне амны хаалт зүүсэн ч гэсэн Ди Каприо шиг нүүрээ бүрэн халхлаагүй тул папараццчид аль хэдийнэ таньж, араас нь мөшгижээ.

Цар тахлын үеэрх хөл хорио олон хосыг салгасан гэдэг ч харин Ди Каприо Камилла хоёрын харилцааг улам бэхжүүлсэн гэнэ. Тэд хэдэн сарын турш цаг тутам хамтдаа байхад хүрсэн юм. Зургаадугаар сарын дундуур Камиллагийн төрсөн өдрийг тэмдэглэхдээ Ди Каприо зочдыг ковбой маягаар хувцаслах ирэхийг уриалсан гэдэг.

Р.Гэгээ