Бид тоймлоё, Та унш

2020.03.04 Лхагва                                        -3°C  2,763.26  Өвчин өчүүхэн ирнэ

Чухлыг тоймлоё 


Дэлхийн улсын 40% коронавирусийн халдвартай байна

Халдвар 76 улсад бүртгэгдэж, нийт тохиолдол 90443 болж, 3119 хүн нас бараад байна. Одоогоор эмчилгээний аргыг олоогүй ба 9 төрлийн вакциныг туршиж байгаа юм.

Ямар эмчилгээ хийж байна вэ? 

Өвчин намдаах, дархлаа сайжруулах, ханиад томуу, ДОХ-ын эсрэг эмийг хэрэглэж байна. Эмчилгээний зардлын тухайд Америкт дунджаар $3000, Хятадад 1500 юань байгаа ба нийт 48 мянган хүн эдгэрчээ.

SOS: Иран, Итали, Солонгос 

Иранд 1501 хүн халдварлаж, 66 хүн нас барсны дотор Ерөнхийлөгчийн зөвлөх байжээ. Мөн Солонгост 4335 хүн халдварлаж, 28 хүн нас барсан бол Италид 2000 хүн өвчилж, 52 нас баралт бүртгэгдсэн юм. Харин Америкт 100 хүн халдварлаж, 6 хүн нас баржээ. 


УБ-ыг дугуйгаар тойръё

Таван шараас Налайх хүртэл нийт 8 байршилд 52.8 км дугуйн зам барих ба 1.5 км тутамд амрах талбайтай байна. Дугуйн замыг 6 сард барьж дуусгах бөгөөд одоо УБ-т 84.7 км дугуйн зам бий.


Асуумжаа үнэн бөглөөрэй

Улс хоорондын хөдөлгөөнийг 06:00 цагт нээж, 16:00 цагийн байдлаар УБ-т 29241 хүн ирж, 20226 хүн гарчээ. Товчоо болон хяналтын цэгт зорчигчдыг асуумж бөглүүлж, халууныг үзэж байгаа юм. Иймд иргэдийг асуумжаа үнэн зөв бөглөж, албаныхны тавьсан шаардлагыг биелүүлэхийг зөвлөж байна.


Бенжамин Нетаняху Израилийн ЕС-аар дахин сонгогдлоо

Ийнхүү тэрээр 5 дахь удаагаа сонгогдож, нам нь парламентын 120 суудлаас 37-г авч олонх боллоо. Парламентын сонгууль 4, 9 сард болсон ч 2 намын санал тэнцсэнээр сонгуулийг 3 дахь удаагаа явуулсан байна. Бенжамин Нетаняху сонгуульд оролцож байх үеэрээ хахуулийн хэргээр шалгагдаж байсан юм.

Таны сонорт


Image result for study icon Теле хичээлийн хуваарь.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал    


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр