Улсын Дээд  шүүх дуучин Б.Амархүүд холбогдох хар тамхины хэргийг хянан хэлэлцэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ. Тэгэхээр Б.Амархүү үргэлжлүүлэн хоригдоно гэсэн үг юм.

Өмнө нь хэргийн шүүх хурал өнгөрсөн аравдугаар сарын 29-нд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, хоёр жилийн ял оноосон билээ.  Б.Амархүүг мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэлийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан хэрэгт буруутгасан. Уг шийдвэрийг  Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн  2019 оны арванхоёрдугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар хүчингүй болгосон юм. Улмаар давж заалдах шатны шүүх Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Амархүүд оногдуулсан хоёр жил хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэснээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон. Улмаар Нийслэлийн прокурорын газарт буцаасан юм.

Харин Харин Нийслэлийн прокурорын газраас давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичэнээр Улсын дээд шүүхээс ийнхүү анхан шатны шүүхийг шийдвэрийг хүчинтэй хэвээр үлдээлээ.

Дуучин Б.Амархүү нь өнгөрсөн оны  есдүгээр сарын 19- 20-нд шилжих шөнө өөрийн машиндаа хар тамхи, мансууруулах бодис хэрэглэж байгаад үйлдэл дээрээ баригдсан байдаг.

 

Эх сурвалж: www.udriintoim.mn М.Өнөр