Өнгөрсөн долоодугаар сарын 4-н бол Дэвид болон Викториа Бекхэмийн хуримаа хийсний 21 жилийн ойн өдөр байлаа. 21 жилийн хугацаанд сайн муу ихийг үзсэн ч гэлээ одоо хүртэл хамтдаа гурван хүү, нэг охиноо өсгөн алдартнуудаас хамгийн бат бэх гэр бүлийг сүндэрлүүлж чадсан хүмүүс.

Энэ ойн өдрөөрөө Викториа Бекхэм “Дэвид, ойн өдрийн мэнд. Хуримаа хийснээс хойш 21 жил өнгөрсөн гэж бодоход ч итгэмгүй юм. Дөрвөн хүүхэд, дөрвөн нохой, их инээд хөөр гээд өдөр бүр чамдаа би улам татагдан хайрлах юм” гэж Виктория Бекхэм хэмээн өгүүлжээ.

Харин Дэвид Бекхэм  “23 жилийн өмнө би Гари Невиллтэй хамт суугаад зурагтаар Spice Girls-ийн концертийг үзэж билээ. Тэгээд Невиллд “Энэ дадгар хар комбинезонтой бүсгүй надад таалагдаад байна” гэсэн юм. Гэтэл 21 жилийн дараа тэр бүсгүйтэйгээ хуримынхаа ойг тэмдэглээд дөрвөн сайхан үүрээ хамт өсгөөд сууна гэж яаж мэдлээ. Ойн баяр мэнд чамдаа. Хайртай шүү” гэж хэлсэн байна.

Р.Гэгээ