Бид тоймлоё, Та унш

2019.07.11 Пүрэв                                                           30°C  2,659.50  Эрч хүч ихэснэ


Өнөөдөр болох үйл явдал

  • Наадмын нээлт болно 
  • Бөх эхэлнэ 
  • Naadam night болон лазер шоу болно 

Чухлыг тоймлоё 


Дэлхийн Монголчууд дээлтэй чууллаа

Энэ жилийн Дээлтэй Монгол наадамд Оросын Буриад, Тува, Өвөрмонголын төлөөлөгчдөөс гадна Бяцхан мисс, Монгол бөө, Морьт харваачдын төлөөллүүд оролцсоноороо онцлог байлаа.

Жуулчид дуу алдан баярлав 

Чингисийн талбайн төв асарт Монгол бөө, Морьт харваачид орж ирэх мөчид жуулчид “Монголын морь, бөө гайхалтай” хэмээн дуу алдан, алга ташиж байсан юм. Мөн СБД 13-р зуун гэх зохиомжоор, ХУД-ийн цуваа 8 морьтонгоор эхэлсэн нь онцгой байлаа. 

Хөл хөдөлгөөнд дарагдсан эсгий урлалтай гэр

Төв талбайн баруун урд хэсгээр Монгол үндэсний тоглоом наадгай, ёс заншлыг харуулсан гэрүүд байрласан юм. Жуулчид эсгий урлалын гэрээр их зочилж байсан ба цүнх, түрийвч зэргийг түлхүү сонирхож байлаа. Дээлтэй Монгол наадмыг жил бүр 2000-3000 жуулчин үздэг байна.


Монгол төрийн далбаа үүрд мандан бадраг 

Төрийн далбааны өдрийг 11 дэх жилдээ тэмдэглэж, төрийн 3 өндөрлөг далбаанд хүндэтгэл үзүүлж, зэвсэгт хүчнийхэн талбайг тойрог парад жагслаа. Одоогийн төрийн далбааг 1992 оноос хэрэглэж байгаа ба 2012 оноос Төрийн далбааны шинэчилсэн стандартыг мөрдөж байна.


Шандаст хүлгүүд уралдлаа 

Хязаалан насны 184 морь 17 км-т уралдаж, Хөвсгөл аймгийн уяач Д.Даяндэмидийн хонгор үрээ түрүүллээ. Харин шүдлэн насанд 200 гаруй морь уралдаж, Төв аймгийн уяач Д.Ганзоригийн хар шүдлэн түрүүлсэн юм. Хязаалангийн уралдааны үеэр хүүхэд унаж бэртээгүй бол шүдлэнгийн уралдаанд 6 хүүхэд мориноос унасан ч гэмтэж бэртээгүй байна. 


Усан цэргүүд дүрвэгчдийг хил давуулж байжээ

Америкийн 2 усан цэрэг Мексикийн дүрвэгчдээс мөнгө авч Америк руу хууль бусаар нэвтрүүлдэг байжээ. Тэд өнгөрсөн 7 хоногт бичиг баримтгүй 3 дүрвэгчийг машинаар хил давуулж байгаад баригдсан ба тэдэнд үл таних этгээд утсаар зааварчилгаа өгсөн байна. Дүрвэгчид Америкийн хилийг нууцаар давсныхаа хөлсөнд $8000 төлдөг ба усан цэргүүд үүний $1000-ыг авдаг байжээ.


Инстаграмын лайк бусдад харагдахгүй

Онлайн гадуурхалт, сурталчилгааг зогсоохын тулд зурагны лайкны тоог нуудаг болно гэж Инстаграмаас мэдэгдлээ. Лайкны тоог зөвхөн зурагны эзэн л харах ба ингэснээр Инстаграм одуудын брэндийн сурталчилгаа, олон лайкны төлөө эрсдэлтэй зураг авахуулах нь багасах гэнэ. Гэвч уг шийдвэрээс болж хэрэглэгчдийн Инстаграм ашиглах сонирхол буурч байгаа нь ажиглагджээ.

Таны сонорт


Image result for bus icon Хүй 7 худаг руу 7/11, 12-нд Гандийн гудамжны буудлаас, 13-нд УБ зочид буудлын зогсоолоос автобус ₮1000-р явна.

Сэтгэх цаг


Image result for think iconХоёр шатарчин 5 өрөг тоглоход онооны харьцаа тэнцжээ. Яагаад вэ?

   /Өмнөх бодлогын хариу: 3/

Өдрийн тойм Сошиал  


 

Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр