Дэлхий
Дэлхийн улс орнуудад хүүхдийн хордлогот хам шинж өвчин тархаж эхэлжээ

Дэлхийн улс, орнуудад хүүхдүүдийн дунд хордлогот шокийн хам шинжтэй төстэй олон эрхтэн тогтолцооны үрэвслийн хүндрэл бүртгэгдэж эхэллээ. Энэ талаар ЭМЯ-наас албан ёсны мэдээлэл өгөв.
Тухайлбал, Итали улсад 1-4 дүгээр сарын хугацаанд энэ хам шинжийн тохиолдол 30 дахин нэмэгдсэн.
АНУ-ын 14 мужид л гэхэд 200 гаруй ийм тохиолдол, гурван нас баралт бүртгэгдээд байна.
Франц, Их Британи улсад ийм хам шинжийн 230 гаруй тохиолдол, хоёр нас баралт бүртгэгджээ.
ДЭМБ-аас энэ хам шинжийн тодорхойлолт, бүртгэлийн маягтыг гаргасан.
Манай улс ч ЭХЭМҮТ болон үйл явдалд суурилсан тандалт судалгаагаар энэ хам шинжийг бүртгэж эхэлсэн” гэсэн юм.
Эх сурвалж:www.udriintoim.mn М.Өнөр
Ажлын өдрийн тойм мэдээгээ үнэгүй аваарай.
