“Дэлхийн хэмжил зүйн өдөр”-ийг тохиолдуулан 5 дугаар сарын 18-ны 10:00-16:00 цагын хооронд Сүхбаатарын талбай дээр “Хэмжил зүйн нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулах гэж байгаа тул оролцох сонирхолтой тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, байгууллагыг badamkhand@masm.gov.mn и-мэйл хаягаар 5 дугаар сарын 10 хүртэл бүртгэж байна.

Харилцах утасны дугаар 98115477, 99145511, 99032046

“ХЭМЖИЛ ЗҮЙН НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ”-ИЙН ХӨТӨЛБӨР

10:00 -10:30 Нээлттэй хаалганы өдөрлөгт оролцох аж ахуйн нэгжийг бүртгэх, байршуулах

10:30 -10:35 Нээлтийн үг хэлэх /СХЗГ-ын дарга Г.Гантөмөр/

10:35 -10:40 Мэндчилгээ /Монгол Улсын Шадар сайдын ажлын алба/

10:40 -16:00 Автотээврийн үндэсний төвийн мэндчилгээ

10:40 -16:00 ВИДЕО ТАНИЛЦУУЛГА

-СХЗГ-ын үйл ажиллагаа, чиг үүрэг

-Автотээврийн үндэсний төв /автомашин оношлогооны лаборатори/-ийн үйл ажиллагаа

-Механикийн хэмжих хэрэгсэл худалдах, засварлах, суурилуулах, үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн       нэгж

-Цахилгааны тоолуур худалдах, засварлах, суурилуулах, үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж

-Усны тоолуур худалдах, засварлах, суурилуулах, үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж

-Дулааны тоолуур худалдах, засварлах, суурилуулах, үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж

-Эмнэлгийн хэмжих хэрэгсэл худалдах, засварлах, суурилуулах, үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн          нэгж

16:00 -16:05  Хаалтын ажиллагаа

Эх сурвалж: http://www.masm.gov.mn