ДЭМБ-ын дэд захирал Майк Райн мэдэгдэл хийжээ.  Тэрээр шинэ вирус магадгүй хэзээ ч алга болохгүй байж мэдэх, коронавирусын эсрэг вакцин бүтээсэн ч дэлхий нийт энэ өвчнийг бүрэн хяналтдаа авахын тулд асар их хүчин чармайлт гаргах шаардлагатай болохыг анхаарууллаа. Түүнийхээр бол коронавирус нь жил бүр олон мянган хүний амийг авч оддог ХДХВ, улаан бурхан зэрэг бусад өвчнүүдийн адил бүр мөсөн арилахгүй үлдэх магадлалтай гэнэ. Цар тахалд хамгийн их өртөөд буй АНУ-ын хувьд хоногт 21 мянга гаруй шинэ тохиолдол, 1,747 нас баралт бүртгэгджээ. Тус улсад одоогоор нийт нас барагсдын тоо 83 мянгад хүрээд байгаа ба энэ байдлаараа үргэлжилбэл наймдугаар сар гэхэд 147 мянган америк хүн уг вирусын улмаас амь насаа алдах тооцоолол гарчээ.

Эх сурвалж:www.udriintoim.mn,  М.Өнөр