АНУ-ын "Gilead Sciences" компанийн бүтээгдэхүүн вирусийн эсрэг үйлчилгээтэй “Remdesivir” эм нь одоогоор Covid-19-өөр үүсгэгдсэн цар тахлын эсрэг хамгийн үр дүн сайтай эмээр нэрлэгдээд байгаа билээ. АНУ болон Өмнөд Солонгос улс энэ эмийг Covid-19-ийн эмчилгээнд ашиглах зөвшөөрлийг яаралтай байдлаар гаргаад байгаа бол ДЭМБ өчигдөр (2020.11.19)-өөс өвчтөнүүдэд хэрэглэж эхлэхийг зөвлөжээ. Гэхдээ зөвхөн эмнэлгийн орчинд буюу эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй өвчтөнд уг эмийг хэрэглэхийг зөвлөсөн байна.

Одоогоор үүнээс өөр "Сovid-19"-ийн эсрэг илүү боломжит эм, эмчилгээ гарч ирээгүй байгаа учир энэхүү эмийг ашиглахыг зөвшөөрсөн ба энэ эм нь уг өвчнийг бүрэн анагаана, нас барах магадлалыг бууруулна гэсэн баталгаа байхгүй байгаа тухай ДЭМБ-ын шинэчилсэн удирдамжид дурджээ

Эх сурвалж:www.udriintoim.mn М.Өнөр