Бид тоймлоё, Та унш

2018.10.02 Мягмар                 17°C   2,552.13  Эд эдлэл, идээ ундаа олдоно


Өнөөдөр болох үйл явдал

  • ОУ-ын хүчирхийллийн эсрэг өдөр
  • С.Зориг агсан амиа алдсан өдөр
  • “Алтны форум” хэлэлцүүлэг болно

Чухлыг тоймлоё


Намрын чуулган 60 тэрбумын шүүмжлэлээр эхлэв

Ерөнхийлөгч чуулганы нээлтэд үг хэлэхдээ, “Улс төр хямралд өртсөнийг нотлох жишээ нь 60 тэрбумын хэрэг. Ээлжит бус чуулган зарлах хуулийн нөхцөл бүрдсэн байхад УИХ-ын дарга зарлаагүй нь хууль баталдаг байгууллага хуулиа биелүүлэхгүй байгааг харуулсан” гэв.

Хариуд нь УИХ-ын дарга:

Чуулганаар зөвхөн АТГ-ын даргыг огцруулах байсан нь хуульд нийцээгүй. Тиймээс чуулганаар бус Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэх чиглэл өгсөн гэлээ.

26 жилийн настай Үндсэн хууль өөрчлөгдөх үү?

Намрын чуулганаар хэлэлцэх 24 хуулийн төсөлд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл багтсан. Судлаачид үүнд дээр өөр өөр байр суурьтай байгаа ба зарим нь ҮХ-г өөрчлөхгүй бол улс хөгжихгүй гэсэн бол бусад нь өөрчлөх цаг нь болоогүй гэж байгаа юм.


Иргэдийн өгсөн мэдээллээр жолооч нарыг торгоно

Тээврийн цагдаагийн газар, ЗХУТ-тэй хамтран гэрлэн дохио, тэмдэг тэмдэглэгээ зөрчсөн, гарц, зам хааж эсвэл 1-р эгнээнд зогсох г.м зөрчлийг ямар ч иргэн тэр дор нь E-police аппликейшн ашиглан зургийг авч илгээснээр торгууль ногдуулдаг шинэ систем нэвтрүүлжээ. Гэхдээ эвлүүлсэн, засварласан зураг илгээх боломжгүй ба зөвхөн апп ашиглан зураг явуулах боломжтой гэнэ. Эцэст хэлэхэд та дүрэм зөрчихгүй байхад л хангалттай.


Ахмад тамирчид ДАШТ-аас медаль хүртлээ

Чөлөөт бөхийн ахмадын ДАШТ 9/28-30-нд Македонд боллоо. Тэмцээний 5 насны ангилалд манай улсаас 20 тамирчин оролцож 1 алт, 3 мөнгө, 6 хүрэл медаль хүртжээ. Алтан медалийг хамгийн хөгшин насны ангилал буюу 56-60 насны 100 кг-д оролцсон Б.Болд авчээ.


Индонез-д цунами, Японд хар салхи болов

Индонез-д 7.5 баллын газар хөдлөлт болсноос хойш 3 хоногийн дараа цунами болж 832 хүн амиа алдан 17 мянган хүн орон гэргүй болжээ. Одоогоор эрэл үргэлжилж байгаа ба ЗГ нь олон улсаас дэмжлэг хүсчээ. Харин Японд Трами хар салхи болж 2 хүн амь үрэгдэн, 120 гаруй хүн гэмтсэн байна. Мөн 750 мянган өрхийн цахилгаан тасарч 18 мянга гаруй иргэнийг нүүлгэх шаардлагатай байна гэлээ.


Трамп сонгуулийн амлалтаа биелүүлэв

‘Хойд Америкийн худалдааны гэрээ түүхэн дэх хамгийн муу гэрээ, үүнийг өөрчилнө’ гэж амлаж байсан Трамп ийнхүү Канад, Мексикийг ятгаж уг гэрээг шинэчилж чадлаа. Шинэчилсэн гэрээгээр дундаж давхарга нэмэгдэж, өндөр цалинтай ажлын байр олшрон, ойролцоогоор хагас тэрбум Хойд Америкчуудад шинэ боломж нээгдэнэ гэв. Конгресс уг гэрээг 2019 онд баталснаар хүчин төгөлдөр болно.

Таны сонорт


Инстаграмд хийж болох таны мэдэхгүй 10 зүйл.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал


 

Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр